Хэнтийн есөн сургууль тэтгэлэг авахаар болжээ
Дэлхийн банкны зээлийн тусламжаар БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төслийн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхний шатны шалгаруулалтад Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын есөн сургууль 3000 долларын тэтгэлгийн батламжийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс гардан авлаа.
Тус тэтгэлэгт Батширээт, Баянхутаг, Өлзийт, Норовлин, Галшар, Жаргалтхаан, Баянмөнх, Гурванбаян, Бэрхсумын дунд сургуулиуд нийт 50 орчим сая төгрөгийн төслийн санал дэмжигдэв.
Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн II шатыг энэ оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн зарласан бөгөөд тэтгэлэгт хамрагдаагүй бусад бүх төрийн өмчийн 435 дунд сургууль II шатанд хамрагдах боломжтойг албаныхан хэллээ.