Нийслэлийн Залуу багш нарын зөвлөлгөөн боллоо
Монголын Залуу Багш нарын холбоо /YES!Mongolia/ нь Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10,000 гаруй гишүүд дэмжигчтэй Олон Улсын Багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон.
Одоогоор Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Blue sky зочид буудлын Diamond танхимд Нийслэлийн 25000 гаруй багш нарын төлөөллөөс сонгогдсон 9 дүүргийн 500 залуу багш чуулж Нийслэлийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн зөвлөгөөнд зориулсан үдшийн цэнгүүн VEGAS клубд болсон байна.,Салбарын тэргүүн, жуух бичиг, Залуу багш нарын холбооны дээд шагнал "Оюуны од" медалаар шилдэгүүдээ шагнаж урамшууллаа.
Тус зөвлөгөөнд урилгаар олон улсын багш нарын холбооны гишүүд УИХ-н гишүүн Я.Содбаатар, БСШУ-ы дэд сайд асан Тулга, НИТХ-н тэргүүлэгч Ц.Баатархүү, Станфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар, МхЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Харвардын их сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга Г.Булгантуяа, Газрын дарга н.Ариунзаяа, АУЗ Ш.Сүрэнжав нарын эрхэм хүмүүс оролцож санал, бодлоо хуваалцаж багш нарт маань урам нэмлээ.
УИХ-н гишүүн Я.Содбаатар
Дөрвөн телевизээр шууд дамжуулан монгол түмэндээ зөвлөгөөний үйл ажиллагааг хүргэлээ. Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнөөс нийслэлийн 9 дүүргийн салбар байгууллагуудын гишүүн багш нараараа хэлэлцүүлсэний үр дүнд Залуу багш нарын хөгжлийг дэмжих уриалга гарсан байна. Цаашид залуу багш нарын эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тууштай ажиллахаа холбооны удирдлагууд илэрхийлж байна. Энэ өдрөөс хойш залуу багш нарын эрх ашиг хамгаалагдах боллоо.