Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан баярын хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хэлсэн үг
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.11.28

Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан баярын хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хэлсэн үг

Хүндэт эрдэмтэн судлаачид, зочидоо!
Эрхэмсэг хатагтай, ноёдоо!

Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн ёсло­лын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд болон та нараар уламжлан нийт эрдэмтэд, шинж­лэх ухааны салбарын ажилтан нарт Монгол Улсын Бо­ловсрол, шинжлэх ухааны яам­ны нэрийн өмнөөс болон хувиа­саа шинжлэх ухааны ажилт­ны өдрийн баярын мэнд хүргэе.

Манай эрдэмтэн, судлаач­дын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадсаныг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.

Та бидний дундаас нэрт эрдэмтэн, академич Хавтгайн Намсрай гуай төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор анхлан шагнагдлаа. Энэ бол манай эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилыг төр, засгаас өндрөөр үнэлж буй эрхэм хүндлэл, үүрүүлж буй өндөр хариуцлага. Академич Х.Намсрай танд шинжлэх ухааны салбарын хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Энэ онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлох, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүү­лэх, шинжлэх ухааны парк байгуулах, судалгаа, боловс­руулалтын ажил гүйцэтгэх эрх зүйн орчинг боловс­ронгуй болгох, шинжлэх ухааны гадаад харилцааг өргөтгөх, залуу судлаачдад дэмжлэг үзүүлэх талаар олон арга хэмжээг хэрэгжүүллээ. 
Тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлогч гол баримт бичиг болох “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын шинэчилсэн найруулгыг Улсын Их Хуралд өргөн бариад байна.
Бодлогын төсөлд “Монгол Улсын хөгжлийн нэг үндэс нь шинжлэх ухаан, технологийн бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах явдал бөгөөд Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтох нөхцөлийг бий болгохын тулд шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлэх, түүнийг хөгжүүлэхэд төрөөс онцгойлон анхаарах”-аар тусгаж өгсөн.

Шинжлэх ухаан, технологийг 2024 он хүртэл хөгжүүлэхээр төлөвлөсөн энэхүү бодлогын зорилго нь шинжлэх ухаан, технологийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төрийн бодлого, зохицуулалтаар тасралтгүй дэмжих, тэргүүлэх чиглэлд хөрөнгө хүч, оюуны нөөцийг төвлө­рүүлэх, үндэсний чадам­жийг оновчтой ашиглах, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ түүний ач холбогдол, эцсийн үр дүн, өгөөжийг гол шалгуур болгох зарчмыг баримтлана.

Монголын залуу судлаачдын “Хүрэл тогтоот” эрдэм шинжилгээний цуврал семинарыг  зохион байгуулж, 10 залуу судлаачид нийт 40.0 сая төгрөгийн судалгааны грантын дэмжлэг үзүүллээ. Мөн залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор 10 залуу докторт инновацийн судалгааны тэтгэлэг болгож тус бүр 10 сая төгрөг олголоо. 


Судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэхэд олон улсын шинжлэх ухааны түвшинд хүрсэн, нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан байхыг шаардахын зэрэгцээ эрдмийн эрх чөлөөг хүндэтгэж үзнэ.
Бодлогын баримт бичгийн шинэчилсэн найруулгын төсөлд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх зорилтууд, түүнд хүрэх арга замыг нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр 2024 гэхэд тус салбарын санхүүжилт ДНБ-ий хоёр хувьд хүрч, эдийн засагт оруулах хувь нэмэр гурав дахин нэмэгдэж, эрдэм шинжилгээний ажилтны тоо гурав дахин өссөн байна. 
Өнгөрсөн жилийн шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэм­жээнд оролцож, тус салба­рын өмнө тулгамдаад байгаа бодлогын чанартай зарим асуудлуудыг хөндөн ярьж, хэрхэн шийдвэрлэх арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа биз. Асуудлыг дэвшүүлэн ярих нэг хэрэг, харин түүнийг ажил хэрэг болгох нь хамгаас чухал билээ.
Тус хурал дээр яригдсан ихэнх асуудал төрийн бодло­го, зорилт болж, Төрөөс шинж­лэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсаныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. 

Судалгаа боловсруулалтын ажил хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажлын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, төс­лийн сонгон шалгаруулалт, санхүү­жилтийн механизмыг олон улсын жишигт ойртуулах зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ журмаар судлаачид шинжлэх ухаан, технологийн төслийн саналаа БШУЯ-нд цахим хэлбэрээр шууд мэдээлдэг журамд шилжиж, төсөл хэрэгжүү­лэх шат дамжлагыг цөөлж байгаагаараа ач холбогдолтой. Захиалагч-төрийн захиргааны байгууллага нь бусдын бичсэн төслийг дамжуулах бус өөрийн салбарт тулгамдсан шийдвэрлэбэл зохих асуудлаа дэвшүүлэн ирүүлдэг журамтай болж байна. 
Шинжлэх ухааны парк байгуулах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлэн болголоо.Эдгээр хууль, журмын төсөл батлагдсанаар өндөр технологийн аж үйлдвэрлэлийн үндсийг тавих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэд бүтэц, лабораторын орчинг сайжруулах, шинээр байгуулах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байна.

Номын хур бууж, эрдмийн далай бялхаж байх болтугай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрдэм шинжилгээний байгууллагуудад 1.8 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Цөм лаборатор байгуулахад 5 тэрбум 382 сая, Монгол Улсын их сургуульд 511 сая, Хөдөө аж ахуйн их сургуульд 703 сая, Монгол Улсын боловсролын их сургуульд 1.8 тэрбум, Соёл урлагийн их сургуульд 704 сая, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 878 сая төгрөг, нийтдээ 10 тэрбум 178 сая төгрөгийг шинээр лаборатор байгуулах, шинэчлэн тоноглоход зарцууллаа.

Дэлхийн нэр хүндтэй судалгааны мэ­дээл­­­­лийн сан болох Томсон Ройтерсийн мэдлэгийн цахим хуудсыг судлаачдад нээлттэй ашиглуулахад зориулан 100 сая төгрөгийн төсөв баталж өглөө. Эдгээр арга хэмжээ нь манай эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн түвшинд хүргэх, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрдэм шинжилгээний бай­гуул­лагуудад арилжааны данс олгох, олсон төсвийн бус хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болгох талаар санал боловсруулан Сангийн сайдад хүргүүлээд байна. Төсвийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудал боловч өнөө хэр асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Энэ талаар цаашид анхаарч ажиллах болно.
Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн оюуны өмчийг эзэмшүүлэх, өмчлүүлэх журмын төслийг боловсруулж дуусгаад байна. Энэ журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгуул­лага, эрдэмтэн, судлаачид төслийн үр дүнд бий болсон аж үйлдвэрийн оюуны өмчид хамаарах эрхийг эзэмших, ашиглах замаар биет бус хөрөнгөтэй болох, ашиг орлого хүртэх боломжтой болно.

Шинжлэх ухааны секторын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэхэд онцлон анхаарч ирлээ. Монголын залуу судлаачдын “Хүрэл тогтоот” эрдэм шинжилгээний цуврал семинарыг  зохион байгуулж, 10 залуу судлаачид нийт 40.0 сая төгрөгийн судалгааны грантын дэмжлэг үзүүллээ. Мөн залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор 10 залуу докторт инновацийн судалгааны тэтгэлэг болгож тус бүр 10 сая төгрөг олголоо. 

Дотоодын нийт бүтээгдэ­хүүнд шинжлэх ухаан, техно­логийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг үе шаттайгаар тогтвортой нэмэг­дүүлэх шаардлагатай байна. Энэ талаар шинэ бодлогын төсөлд тодорхой зорилтыг тусгаж өгсөн.

Улс орны эдийн засагт хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн энэ үед санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжгүй байна. Бид шинжлэх ухааны хөгжлийн хүрсэн түвшинг хадгалах, оюуны болон материаллаг нөө­цөө бэхжүүлэх, байгаа нөөцийн хэмжээнд үр ашигтай үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллах зорилт тулгарч байгааг хэлэх нь зүйтэй.

Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг дэмжиж, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.


Шинжлэх ухаан, техноло­гийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх  бодлого баримтална. Эрдэмтэн, судлаачдын бүтээлч ажиллагааг дэмжиж, амьдрах, ажиллах аятай нөхцөлийг хангахын төлөө ажиллана. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны паркийг байгуулах, инновацийн дэд бүтэц, гарааны компани байгуулах асуудалд онцгой анхаарна. Энэ асуудлыг судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой нягт холбон авч үзэх ёстой.
Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг дэмжиж, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.
Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд анхаарлаа хандуулж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Энэ бол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үүрэг бөгөөд нийгмийн захиалга гэдгийг санах хэрэгтэй.

Төсөл хэрэгжүүлэх шинэ журмаар төслийн зардлын бүрдэлд үр дүнгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэвлэн нийт­лэх зардлыг оруулан тус­гаж өгснийг судлаачид үр дүнтэй ашиглах хэрэгтэй.Манай яам шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөнажиллаж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарынхны өмнө тулгарч буй дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд манай эрдэмтэн, судлаачид Та бүгдийн мэдлэг чадвар, идэвхтэй оролцоо, бүтээлч үйл ажиллагаа, манлай­лал шийдвэрлэх ач холбогдолтой болохыг онцолж байна. 
Шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажилтан, эрдэм­тэн, судлаачид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, бүтээл туурвилын арвин их амжилтыг  хүсэн ерөөе.
Номын хур бууж, эрдмийн далай бялхаж байх болтугай.