Өмнөговь аймгийн багш нар цөм хөтөлбөрийн сургалтад сууж байна
2015.08.18

Өмнөговь аймгийн багш нар цөм хөтөлбөрийн сургалтад сууж байна

Суурь боловсролын цөм хөтөлбөрийн сургалт Өмнөговь аймагт боллоо.

Орон нутаг сумдаас ирсэн 465 багш 384 удирдах ажилтан оролцсон тус сургалтын нээлтэд аймгийн засаг даргын орлогч н.Нацагдорж,  БСГ-ын  дарга Д.Баасанхүү нар оролцож багш нарт амжилт хүсчээ. Энэ үеэр БСГ-ын дарга Д.Баасанхүү “Өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд бид нэгэн завинд сууж бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсний адил суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх болно” гэдгийг онцолсон байна.

Багш  4 бүлэгт нийт 12 ангид хуваагдан суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийн хөтөлбөрийг уншиж судлан, зорилго, зорилт, агуулга болон арга зүй, эзэмших чадварын талаар нэгдсэн ойлголттой боллоо.