УИХ-ын гишүүн Л.Гантөмөр
2016.01.12

Өсвөр насныхны амиа хорлолт нийгэмд далд хэлбэрээр оршсоор байна

Эцэг эхчүүд завгүй гэдэг үгээр шалтаглан үр хүүхдээ анхаарахгүй байх хугацаанд бидний хойч үе шүүлтүүргүй мэдээлэл дунд өсч торниж байна гэж сэтгэл судлаачид анхаарууллаа. Энэ нь далд хэлбэрээр нийгэмд оршсоор байдаг өсвөр насныхны амиа хорлолтод нөлөөлж байгааг үгүйсгээгүй.

Сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлаа шийддэг өсвөр үеийнхний амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхэнд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Ерөнхий боловсролын сургууль нийгмийн ажилтан байгаа. Тэр хүнийг сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Мэдээж сургууль дээр ажиллаж байгаа 777 хүнийг бүгдийг нь сэтгэл зүйч болгоход хугацаа хэрэгтэй. Тэгж байж эмзэг хэсэгт нь зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....