Шинжээчдэд зориулсан "дээд боловсролын магадлан итгэмжлэл" сургалт боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлө
2016.01.19

Шинжээчдэд зориулсан "дээд боловсролын магадлан итгэмжлэл" сургалт боллоо

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс "Дээд боловсролын магадлан итгэмжлэл" сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордны 405 тоот танхимд зохион явууллаа. Сургалтанд 110 гаруй шинжээчид хамрагдав.

Сургалтын эхний хэсэг болох "Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл"- хэсэгт БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг Магадлан итгэмжлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт, ДБСМН-ийн тэргүүн С.Батхуяг Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 1-4, ДБСМН-ийн гишүүн, АШУҮИС-ийн ЗХШҮА-ын ахлах арга зүйч О.Болорсайхан Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 5-7, БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 8-10 зэрэг сэдвээр,

Сургалтын дараах хэсэг болох "Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл"- хэсэгт БМИҮЗ-ийн мэргэжилтэн Б.Мядагмаа Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 1 -3, ДБСМН-ийн гишүүн, ХСИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Одончимэг Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 4-6, ДБСМН-ийн гишүүнХААИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга Р.Чанцалдулам Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 7-8 гэсэн сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн сургалтын үеэр шинжээчдийг багаар ажлуулан багийн ажлын танилцуулга хийсэн юм.