Улаанбаатар салбар тасралтгүй боловсролын сургалт явууллаа
2015.12.02
Улаанбаатар салбар тасралтгүй боловсролын сургалт явууллаа
ММНБИ-ийн Улаанбаатар салбараас өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Санхүүгийн тайлагнал сэдвийн хүрээнд тасралтгүй боловсролын сургалт явууллаа.
Сургалтанд 30 гаруй нягтлан бодогч хамрагдлаа. Сургалтыг Сангийн яамны НБББГ-ын ахлах мэргэжилтэн, доктор /Ph.D/ Б.Болормаа удирдан явууллаа.
Улаанбаатар салбараас зохион байгуулж буй тасралтгүй боловсролын сургалт нягтлан бодогч бүрт нээлттэй, цаг үетэйгээ нийцсэн, үр өгөөжтэй, чанартай сургалт болж байгаа гэж оролцогчид дүгнэж байна.