Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны эцсийн хуралдаан боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны эцсийн хуралдаан 12 дугаар сарын 11-ний өдрийн 15:00-17:00 цагт БСШУЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо.
Хуралд:
- БСШУ-ны сайд, БМИҮЗ-ийн дарга Л.Гантөмөр
- БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан
- БМИҮЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат
- БМИҮЗ-ийн гишүүн,Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга
- БМИҮЗ-ийн гишүүн, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра
- БМИҮЗ-ийн гишүүн, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн захирал Д.Оюунцэцэг
- БМИҮЗ-ийн гишүүн, ИЗОУИС-ийн дэд захирал Ж.Цэцэгмаа
- БМИҮЗ-ийн гишүүн, Монголын оюутны холбооны зөвлөх Н.Бямбагэрэл
- БМИҮЗ-ийн гишүүн, Монголын хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат
БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Орхон их сургуулийн захирал Я.Дашдорж, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал нар оролцлоо. Хурлын ирц 80 %-тай байв.
Хуралдаанаар Дээд боловсролын сургалтын байгууллагын болон, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлагын төсөл, мэргэжлийн зөвлөлийн сонгон шалгаруулах журам зэргийг хэлэлцсэн бөгөөд гишүүд 100% саналаар дэмжин баталлаа.
Шинэ шалгуур шаардлага батлагдсантай холбогдуулан БМИҮЗ-ийн ажлын албанаас магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 16 их дээд сургууль, дотоодод магадлан итгэмжлүүлэхээр батлагдсан 21 хөтөлбөрийн төлөөллүүдэд танилцуулах сургалтыг хийхээр төлөвлөж байна.