Монгол инженерүүддээ итгээч
Монгол инженерүүддээ итгээч
2016.01.18

Монгол инженерүүддээ итгээч

“Эколог бус" ХХК-ийн ерөнхий инженер Д.Ариунболдтой ярилцав.

-Юуны түрүүнд “J-800Т" эагварын автобусаа нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасанд баяр хүргэө. Эко автобусны иргэд ам сайтай байх шиг байна?

-Нийтийн тээврийн салбарт олон жил автобус, троллейбусны засвар үйлчилгээг гардан хийж ирсэн манай инженерүүд Jea-800" загварын троллейбус, дуобус, монбуснаас эхлээд J-800N" загварын автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлын туршлага дээрээ тулгуурласан 'J-800" загварын автобусаа бүтээсэн. Энэ нь, нийтийн тээврийн салбарт Евро стандартыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх эорилгоор Евро-4 хөдөлгүүртэйгээр бүтээсэн. Энэ автобус маань Монгол Улсын байгаль, цаг агаар, орчин нөхцөлд тохируулж, техник технологийн орчин үеийн шийдлүүдийг шингээж чадсан. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт техник ашиглалт, үйлчилгээний шинэ стандарт тогтоон, жавар тачигнасан гурван есийн хүйтэнд ард иргэдийг саадгүй тээвэрлэж яваад инженерүүд бид их баяртай байгаа.

-Монгол инженерүүдийн угсарч үйлдвэрлэсэн "J-800Т" эагварын автобусыг үнэтэй гэж ихээхэн шүүмжлэл өрнөсөн. Ямар учиртай юм бэ?

-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас зарласан 20 тэрбум төгрөгийн парк шинэчлэх тендерт манай компани импортын долоон компанитай хамт оролцож, хамгийн бага үнийн санал өгсөн протокол нийслэлийн Худалдан авах газарт байгаа. Мөн тендерт оролцсон импортын автобуснууд нь УИХ-аар хууль гаргуулан гааль, НӨАТ-аа тэглүүлсэн үнээрээ өрсөлдсөн бол бид угсралт үйлдвэрлэлийн эд анги, материал дээрээ 15,5 хувийн гааль, НӨАТ төлж, ажилчдынхаа цалинг олгож, бусад маш олон нэмүү өртөгийг Монгол Улсад үлдээж, хамгийн бага үнийн санал өгч ялсан ч, хоёр жилийн хугацаанд банкны зээлийн 44 хувийн хүүгийн алдагдалд орсны дараа л нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаж чадлаа.

-Тэгэхээр тендерт оролцсон компаниуд ямар автобус үйлдвэрлэх санал өгсөн юм?

-Евро-2, Евро-3 хөдөлгүүртэй, төмөр нумтай технологийн хоцрогдолд орсон автобус нийлүүлнэ гэсэн байсан. Харин манайх Монголын нөхцөлд тохирсон Евро-4 хөдөлгүүртэй, порталь тэнхлэгтэй автобус нийлүүлэх санал өгсөн юм. Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өөрийн өртгийн 50 хувийг нь татварын орчин, банкны зээлийн хүү, шинэ технологи шингээлтээс хамаардаг гэдгийг үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд яс махаараа мэдэрдэг. Бид ч татварын орчныг ялгаварлан гадуурхагдсан энэ тендерт хамгийн бага үнийн саналыг өгч чадсан. Ер нь, Монгол Улсын татварын эх оронч биш энэ орчныг мэдэхгүй, техник технологи гадарлахгүй, үйлдвэрлэл гэж юу байдгийг мэдрээгүй хүмүүс амныхаа зоргоор ярихаа болих хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Монгол инженерүүдийн ур чадвар гадныхнаас дутахгүй гэдгийг бид нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа чадалтай, тохилог, дулаахан автобуснаас харж байна. Харин та бүхний цаашдын зорилго?

-Дэлхийн зах зээл, үйлдвэрлэл, технологи, мэдээлэл даяаршиж буй энэ алтан боломжийг бид ашиглах ёстой. Үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн араас нь хөөх биш амдан ажиллах уян хатан менежментийг хэрэгжүүлэх ёстой. Энэ зорилтын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн KD, SKD, CKD менежментийг машин үйлдвэрлэлийн салбарт 2006 оноос хойш нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ менежментээр өнгөт зурагт, угаалгын машин гэх мэт гэр ахуйн бараа бүтээгдхүүнээс эхлээд автомашин, галт тэрэг, онгоц хүртэл угсарч үйлдвэрлэж болдог. Хууль эрх зүй, бизнесийн орчныг нь бүрдүүлж өгнө үү гэсэн саналаа УИХ-ын даргаас эхлээд Ерөнхий сайд, Аж үйлдвэрийн яам гээд төр захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлсэн. Цаашид нийтийн болон хот хоорондын тээврийн автобусны парк шинэчлэх ажилд оролцох, уул уурхайн хүнд даацын автомашины угсралт үйлдвэрлэлийг бий болгох, тусгай тоноглолтой түргэн тусламж, гал команд, хот тохижилт, ус, шатахуун зөөврийн автомашины угсралт үйлдвэрлэлийн шугамын тооцоо судалгаа гарган эхний загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан.

Түүнчлэн акумлятор, дугуй, салхины шил, пластик болон резин эдлэлийн үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт татах гээд маш олон ажлыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Аливаа улс орны хөгжлийн тэргүүлэх машин байгууламжийн шинэ салбарыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд УИХ-ын гишүүдээс эхлээд бүх иргэд идэвхтэй оролцож, эх орондоо ажилтай, орлоготой олон зуун мянган монголчуудын шинэ үе гарч ирэх үйлсэд хамтран зүтгэцгээе.