Хуульд өөрчлөлт оруулж сурагчид автобусаар үнэгүй зорчино
НИТХ-ын дарга Д.Баттулга
2015.10.23

Хуульд өөрчлөлт оруулж сурагчид автобусаар үнэгүй зорчино

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ТАВЬСАН МОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРЧЭЭ

Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлеөлөгчдийн ээлжит бус VI хуралдаан болов. Сүүлийн үед оюутнууд нийтийн тээврээр олон давтамжтай үнэгүй зорчих шаардлага тавьсан. НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг олон тэрбум төгрөгөөр гараа угаасан гэсэн шалтгаанаар огцруулах шаардлага тавьсан зэрэг нь ээлжит бусаар хуралдах шалтгаан бололтой юм.

Тус хурлаар “Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах журмыг мөн баталсан юм. Хурлын үеэр МАН-ын бүлэг журмыг хурлаар батлах шаардлагагүй төсвийг баталж өгөөднийслэлийн Засагдаргад эрхийг нь шилжүүлэх санал гаргасан боловч олонхийн санал авч чадсангүй.

Учир нь төсөв санхүүтэй холбоотой асуудлыг нийслэлийн Засаг дарга биш хурал батлах ёстойг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тайлбарласан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа ч энэ журам нь зөвхөн санхүү, төсвийн асуудал биш нийгмийн асуудлыг шийдэх тул зөвхөн Засаг ганцаараа журамлах нь буруу гэдгийг тайлбарлаж байв.

Тухайн журмыг хэлэлцэх явцад МАН-ын бүлэг олон асуудал дээр шүүмжлэлтэй, зарим тохиолдолд эсрэг байр суурь баримталж байсан ч НИТХ-д АН үнэмлэхүй олон тул тэдний санал дэмжлэгийг авч чадсангүй. Гэхдээ хурлын дарга Д.Баттулга шийдэж болох олон гарцыг хэлж хурлын протоколд тэмдэглүүлж тайвшруулсан. Хурлын явцад дан МАН-ынханч шүүмжлэлтэй хандсангүй. АН-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг ч бухимдаж явдгаа нуусангүй. Тэрээр аж ахуйн нэгжийн захирал болсон тул багагүй хугацаанд загнуулж ирсэн бололтой юм.

Харин иргэдийн төлөөлөгчийнхөө хувьд эрхээ хасуулаагүй. Түүний асуултад дарга нар ямар нэгэн хариу өгөхгүй байгаа нь түүнийг ийнхүү бухимдахад хүргэсэн аж. Төлөөлөгч Одонтунгалагийн бухимдсан гол шалтгаан нь журамд орлогоос автобусны жолоочийг урамшуулж болно гэсэн заалт. Энэ заалт нь жолоочийгурамшуулжч болно, урамшуулахгүй байж ч болно гэсэн агуулгатай. Тиймээс энэ заалтыг болно эсвэл болохгүй гэсэн болгож нэг талд гаргаж болохгүй юу гэсэн асуултад хэн ч хариулаагүй юм.

Харин төлөөлөгч Ц.Буяндалай нэлээд нутгархаг санал гаргав. Түүний үзэж буйгаар бол нийслэлд суралцаж байгаа оюутнуудын тал нь хөдөөгийнх. Гэтэл нийслэл дангаараа нийт оюутнуудын зардлыгхариуцаж байгаа нь шударга бус. Т иймээс оюутнуудын хөнгөлөлтийг төр өгч болдоггүй юм бол орон нутгийнх нь төсөвт суулгаж нийслэлийн ачааг хөнгөвчлөх ёстой гэнэ.

Төлөөлөгч Д.Байдраг харин нийслэлийн Засагдарга Э.Бат-Үүлд таалагдах нэгэн сонирхолтой мэдээ дуулгав. Хурал завсарлах үеэр түүнтэй хэдэн оюутан ирж уулзжээ. Тэдний дунд МОХ-ны шинэ ерөнхийлөгч байсан гэнэ. Шинэ ерөнхийлөгч гэдэг нь Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах хөдөлгөөн өрнүүлээд МОХ-ны ерөнхийлөгчийг сонгуулиар хусаад гарч ирсэн оюутан.

Хөдөлгөөн өрнүүлж байсан МОХ-ны хуучин ерөнхийлөгчийг оюутнууд хуралдаад суудлаас нь авч хаяжээ. Тэрээр оюутан биш байсан бололтой юм. Харин огцорсон ерөнхийлөгч нь тамга, тэмдгээ өгөхгүй байгаа. МОХ-ны шинэ ерөнхийлөгч тэргүүтэй оюутнууд цахим картын бодлогыг дэмжиж байгаагаа ч төлөөлөгч Байдрагт хэлсэн аж. Тэрээр цахим картын бодлого нь манайд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болоод зогсохгүй ноу хау нутагшуулж байгаа тул дэмжиж байгаа гэнэ.

Т.БАТ-ЭРДЭНЭ: БИ ОЮУТАН БАЙХДАА МӨНГӨ АВДАГГҮЙ БАЙСАН

Төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ өндөр хөгжилтэй орнуудаар чамгүй тэнэсэн гэдэг нь түүний хэлсэн үгнээс харагдана. Анх хуучин картын үйлчилгээ бүү хэл автобусны буудлууд ч хүн харахын аргагүй муу тохижилттой байсан. Харин одоогийн манай автобусны буудлууд АНУ, Япон, Сингапур зэрэг орны автобусны буудалтай усны дусал шиг адилхан харагдаж байгаа юм байх. Саяхан нийслэлийн төв замаар микро автобуснууд уралддаг байсан. Одоо нийслэлийн нийтийн тээвэр хэд дахин сайжирсан. Түүний уулзсан донор орнуудын төлөөлөгчид л ганц юм хэлдэг гэнэ.

Тэд “Танай нийслэлийнхэн хуучин сэтгэлгээнээс зоригтой салчихвал санхүүжилт бол асуудал биш” гэж хэлдэг аж. Тэрээр “Улаанбаатар бусад орны олон хотуудтай ах, эгч болж ураг барилдсан. Өнөөдөр нийслэлийн гадаад харилцаа идэвхтэй эдийн засагжиж байна. Сөүл хотын хурал өөрийнхөө төсөвт мөнгө суулгаад бидний асуудлыг шийдэж өгч байхад бид энд буруу, зөв гэсэн юм яриад сууж болохгүй. Сөүл хот өмнө нь ч манай хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 сая төгрөг өгч байсан.

Оюутнуудын хувьд 60-аад мянган оюутнаас 700 шахам сая төгрөг авчихсан гэсэн.

Гадныхан асуудлыг шийдэх санхүүжилтийг өгчихөөд байхад зөв буруу гэсэн юм яриад байж болохгүй. Оюутнуудын хувьд 60-аад мянган оюутнаас 700 шахам сая төгрөг авчихсан гэсэн. Түүнийгээ нийслэлтэй тохирсон мэтээр ярьсан байсан. Би оюутан байхдаа нэг ч мөнгө авдаггүй байсан гэвэл буруудах байх даа. Шинэ юмыг өөдрөгөөр хар л даа.

Ажил хийж байгаа улсуудад урам өг. Амьдрал сайхан болно шүү дээ” гэв. Харин нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Тэр МОХ-ноос оюутнууддаа 9000 төгрөгөөр зарсан карт нийслэлтэй ямар ч холбоогүй. Бидэнтэй ямар ч зүйл тохироогүй шүү’’ гэсэн хариулт өгсөн юм.

НИТХ-ын дарга Д.Баттулга “Төлөөлөгчийн хувиар хэлж байна шүү” гэж эхлээд МАН-ынханд нэлээн ширүүн үг хэлэв. “Нийтийн тээврийн хөнгөлөлтөд шаардлагатай хөрөнгө нийслэлийн төсөв, нөхөн олговор, орлогоос бүрдэнэ. Том хотын шийдэх ёстой гол асуудал тохижилт, нийтийн тээвэр, хог зайлуулах асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдэхэд нийслэл мөнгө гаргах нь зайлшгүй. Энэ хурлаар нийтийн тээврийн томоохон асуудлыг шийдэж чадлаа. Нийтийн тээврийн орлого хоёр янзаар тооцогдоод байна.

Тээврийн салбарынхан 128 тэрбум гэсэн тоо гаргадаг. Манайхан (НЗДТГ-ыг хэлж байгаа бололтой) 105 тэрбум гэсэн тоотой сууж байна. Энд 20 тэрбумын зөрүү гараад байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Тэр хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаа 20 тэрбумаас тавыг нь ч болсон олж авах хэрэгтэй. Смарт картын үйлчилгээ явуулж байгаа компанид орлогоос мөнгө өгөх хэрэггүй байгаа юм. Орлогоос мөнгө авахаар нөгөөдүүл чинь карт борлуулах сонирхол бага байна.

Тэд хэрэв карт борлуулсан орлогоосоо хувь авдаг бол биднээс ухаантай үнээ хямдруулж, хурдан борлуулаад мөнгөө олоод авчихна. Нийслэлийн нийтийн тээвэрт 132 тэрбум төгрөг гарна. Автобуснууд нэг хүн зөөсөн ч, 100 хүн зөөсөн ч энэ мөнгө тогтмол байна. Тиймээснийгмийнхариуцлага гэдэг утгаараа хүүхдүүдийг үнэгүй явуулж болно доо. Тэд чинь ямар их зай эзлэх биш. Энэ асуудлыг шийдэж болно шүү дээ. Би МАН-ынханд нэг юм хэлье. Сонгууль дөхөж байгааг ойлгож байна.

Би нийслэлийн өмнөх хуралд та нартай зэрэгцээд сууж байсан. Хурал гэж ямар хөгийн юм болдогбайлаа. Энэ индэрдээр Цогзолмааг суулгаж байсан. Та нар 22 жил засаглахдаа жилд ганц хоёр удаа хуралддаг байсан. Би Засаг дарга Бат-Үүлийг огцруулах асуудлыг хэлэлцэх нь зөв ч байсан юм уу гэж боддог. Дэндүү жудаггүй загнаж байна. Энэ бол зүгээр уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш. Хүнд ялтай гэмт хэрэг шүү. Намайг шүүхэд өгнө гэсэн. Найм хоночихоод байхад өгөөгүй л байна. Хурдан өгөөч. МАН өөрөө л унана шүү. Аятайхан байгаарай” гэхэд МАН-ынхан ч өөдөөс нь ганц нэг үг чулуудаж байв.

Хурлын дарга Д.Баттулга үгийнхээ төгсгөлд Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбатад “Энхбат аа ажилдаа жаахан мэргэжлийн, өөриймсөг сэтгэлээр ханд. Шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гаргаж өг. Танай тухай хэл ам их гарч байгаа шүү” хэмээн сануулав.

Д.Баттулга: Бид бас хөгширч байгаа шүү 

/25-р суваг тв/

Төлөөлөгчид санал шүүмжлэл хэлж, асуулт асуусны дараа намын бүлгүүд болон төлөөлөгчдийн гаргасан саналаар санал хураалт явагдав. МАН-ынхан оюутныг олон удаа үнэгүй зорчуулах санал гаргав. Засаг дарга Э.Бат-Үүлийн тайлбараар бол оюутнууд олон удаа үнэгүй зорчвол төсвөөс гарах мөнгө улам нэмэгдэнэ. Тийм учраас энэ санал дэмжигдээгүй. Журмын төсөлд сургууль гэр нь нэг км-ээс дээш зайтай оюутанд л карт олгоно гэсэн заалт бий. Үүнийг МАН бас л эсэргүүцэж, нийт оюутнуудад карт олгох хэрэгтэй гэж үзэв.

Харин хуулиар оюутнууд гэр сургууль хоёрын хооронд явахдаа л хөнгөлөлт эдлэх эрхтэй. Өнөөдөр олон их дээд сургууль дэргэдээ дотуур байртай байгаа. Жишээлбэл МУИС-ийн байр сургуулийнхаа хойно байдаг. Энэ оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх ямар ч шаардпагагүй учраас сургуулийнхаа дэргэд оюутны байранд амьдардаг оюутнуудад гаргасан МАН-ын өгөөмөр сэтгэл санал ч олонхийн дэмжлэг авч чадсангүй.

Мөн журамд автобусны цагийн төлбөрийг 32000 ба 33000 төгрөг байхыг зарим төлөөлөгч эсэргүүцэв. Автобуснуудын цагийн тарифыг ижил байлгах хэрэгтэй гэсэн санал гаргав. Тэдний үзэж буйгаар бол хувийн автобуснуудад 32000 төгрөг өгчихөөд төрийн өмчит үйлдвэрийн газрын автобуснуудад 33000 төгрөг өпн байгаа гэнэ. Харин Засагдарга Э.Бат-Үүлийн тайлбараар бол энд ямар нэгэн ялгаварласан зүйл байхгүй.

Хувийн хэвшлийнхний автобусны хэмжээ бага байдаг учраас л зардал нь бага, харин том автобусны зардал их учраас зөрүүтэй ханш тоггоосон аж. Энэ тухай НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тайлбар хийснээр санал хураахад зөрүүтэй үнэ мөрдөгдөх шийдвэр гарав. Төлөөлөгч Батбаярт дамжин суух 30 минутын хугацаа урт санагдсан гэнэ. Тэрээр “30 минутад хүн юу ч амжуулж чадна’’ гээд дамжин суух хугацааг 15 минут болгох санал гаргасан ч төлөөлөгчдийн инээдийг барахаас өөр үр дүн гарсангүй.

Төлөөлөгч Ц.Буяндалайд өндөр настнууд олон дахин явж байгааг илүү зардал гаргаж байгаа тул тэднийг оюутнууд шиг хязгаарлах хэрэгтэй гэсэн санал гаргасан бас л амжилт олсонгүй. Хуулиар бол өндөр настнууд олон дахин үнэсүй зорчих эрхтэй. Харин оюутнуудын хувьд гэр сургууль хоёрын хооронд гэсэн заалттай. Хурлын дарга Д.Баттулга “Буяндалай, энэ хэрэггүй санал байх а$. Бид бас хөгширнө. Үүл бид хоёр л лав хөгшрөөд байгаа шүү” хэмээн төлөөлөгчдийг хөгжөөснөөр санал хураапт дуусав.

НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЦАХИМ КАРТ НЭВТРҮҮЛЭХЭД төсвөөс НЭГ Ч МӨНГӨ ГАРААГҮЙ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлснээр бол нийтийн тээвэрт хэрэгжүүлж байгаа цахим картын төсөлд улс, нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Сөүл хоттой ах дүү болсны ачаар энэ төслийг хэрэгжүүлэх 14 сая ам.долларыг Сөүл хотын хурал төсөвтөө суулгаж, манайд олгосон. Энэ мөнгө төсөл хэрэгжсэн орлогоос эргэн төлөгдөнө. Төслийн зохицуулагч компани одоогоор нийтийн тээврийн орлогоос арван хувийг авдаг гэнэ.

Засаг даргын орлогч Батаагийн танилцуулснаар энэ арван хувиас төсөл хэрэгжүүлэгч нэг хувийг нэмүү өртгийн албан татварт, нэг хувийг аж ахуйн нэгжийн албан татварт, нэг хувийг ХХБ-наас авч байгаа бэлэн мөнгөний шимтгэлд, нэг хувийг сүлжээний зардалд, 2.5 хувийг тоног төхөөрөмж, системийн засвар үйлчилгээнд, нэг хувийг компанийн өдөр тутмын урсгал зардалд, 1-2.5 хувийг хөрөнгө оруулалтын зардлаа нөхөхөд зарцуулдаг юм байна. Харин БНСУ-ын “Т топеу” картын компани худалдан авах гэрээгээр мэг картын үнэ 1.35 ам.доллар. Үүн дээр тээвэр болон бусад зардлаа нэмээд, гэрээт борлуулагч нарт 3200 төгрөгөөр өгнө.

Харин гэрээт борлуулагч нар иргэдэд 3600 төгрөгөөр худалдана. Дэлхийн бусад орны ийм хэмжээний төсөл хэрэгжүүлэх зардлаас манай хэрэгжүүлж байгаа төсөл гурав дахин хямд. Дээрх төслийн санхүүжилт нь нийслэлийн төсөв санхүү, эдийн засагт ямар нэгэн дарамтучруулаагүй давуу талтай. Ихэнх орон энэ төслийг хэрэгжүүлэхэд нэлээд олон жилийг зарцуулж байсан бол манай нийслэлд маш богино хугацаанд амжилттай хэрэгжиж байгаа аж. Өнөөдөр нийтийн тээврээр бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн иргэд 1000 төгрөгөөр зорчих журамтай.

Гэхдээ энэ нь амьдралд огт хэрэгжихгүй байгаа. Хурлаар энэ хэмжээг 700 төгрөг болгон бууруулах шийдвэр гаргав. Мөн сурагчдыг үнэгүй явуулахын тулд УИХ-д хуулийн төсөл барих хэрэгтэй юм байна. Учир нь аливаа төсөвтэй холбоотой асуудал хуулиар зохицуулагдана. Өндөр настан, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх хуулиар зохицуулагдсан байдаг боловч сурагчдад зориулсан хууль байдаггүй аж. Хуульд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг хурлаас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасан юм.