Монгол инженерүүд “утаа ялгаруулдаггүй” автобус үйлдвэрлэжээ
Монгол инженерүүд “утаа ялгаруулдаггүй” автобус үйлдвэрлэжээ
2015.12.16

Монгол инженерүүд “утаа ялгаруулдаггүй” автобус үйлдвэрлэжээ

Өвлийн хүйтэнд өдөр бүр нийтийн тээврээр зорчиж, ажил гэр, хичээл сургуульдаа явдаг хүмүүст тоочих зовлонтоймгүй. Амьсгаа авах зайгүй, битүү хүнээр дүүрсэн автобусанд хэн нэгэн хөл дээр гишгэх, хэл ам хийж, хэрэлдэжзодолдох энүүхэнд.

Ажлаа тараад автобусны буудал дээр даарч бээрэн цаг гаруй зогсох, арай гэж суусан хойнооцантсан цонхны балгаар буудал андуурч буухаас эхлээд хөгийн юм их тохиолдоно. Харин саяхан тун боломжийн,тохь тухтай автобусанд суув. Хаана яваагаа цонхоор нь харчихаад, хэдэн буудал дулаахан зорчив. Автобусны ая,тухтайг гайхвал “Монголд үйлдвэрлэсэн автобус” гэдгийг нэгэн зорчигч хэлэв. Гэтэл хажуугийн суудалд тухлах эмээ“Бууж, суухад эвтэйхэн юм” хэмээн эхний дүнг тавих нь тэр. Тиймээс энэ удаа монгол инженерүүдийн гарын ур,оюуны царыг гайхуулах, “Эко автобус”-ны талаар болон автобус үйлдвэрлэлийн компаниас энэхүү сурвалжлагаабэлтгэв.

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН 20 АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЧЭЭ

Монгол инжене­рүүдийн зохион бүтээсэн бай­гальд ээлтэй эко автобус үйлчилгээнд гараад 10 хонож байгаа нь энэажээ. Дотооддоо угсарч, үйлдвэрлэсэн 20 автобусыг өнгөрсөн сарын 25-нд “Зорчигч тээврийн нэгтгэл”-д хүлээлгэнөгсөн байна. Уг арга хэмжээнд хотын дарга Э.Бат–Үүл оролцож, эко автобусыг зохион бүтээсэн инженер, техникийнажилчдад баяр хүргэжээ. Үйлдвэрийн залуус сэтгэл өндөр биднийг угтав.

Үйлдвэрээс гараад удаагүй шинэхэн автобус бүгд номин ногоон өнгөөр ижилсжээ. Харахад өнгө, үзэмж сайтай,дотроо ч тохилог юм. Өнгөрсөн бямба гаригт очиход үйлдвэрийн залуус тун зав муутай угтсан. Энд ч эрэг шурагдэлгээстэй, тэнд ч хоёр, гурваараа тонголзож харагдав. Амрах завгүй ажиллаж буй залуусаас “Эко автобусаа товчхонтанилцуулаач” гэвэл “Энэ автобус J-800 маркийнх. Монголын орчин нөхцөлд тохируулан цантдаггүй вакум цонхсуурилуулсан.

Тэргэнцэртэй иргэдэд зориулсан хагас нам шалтай. Мөн бүрэн камержуулсан заалтай, зааландаазорчигчдын дулаан тохитой байдлыг хангасан таван ширхэг халаагууртай” гэдгийг хэлсэн. Үндэсний инженертехникчдийн оюун ухаанаар бүтсэн, мөн хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан угсарч буй энэавтобус агаарын бохирдол нь хэрээс хэтэрсэн манай орны хувьд ёстой л жинхэнэ тууз хайчлах үйл явдал болжээ. Үнэхээр ч буудал дээр хүлээгээд зогсоход дуу чимээ нь аядуу зөөлөн, хар утаа хаялж, хүмүүсийн уушгийгхордуулахгүй, суугаад явахад зөөлөн гээд иргэд магтаж байв.

Зарим ахмад шинийг сэдсэн залууст өөрийн биеэрбаяр хүргэхсэн гэж байв. Харин СБД–ийн нэгэн иргэн “Автобусны буудал дээр хүлээж байгаад хэргээр сууж үзлээ,манайхан их сайхан автобус хийжээ. Монгол залуус нөөц, бололцоогоо дайчилвал мэдэхгүй, чадахгүй зүйл алга. Одоо үүнийг улсаас сайн дэмжих хэрэгтэй” гэж байв.

“Экобус” компанийн инженерүүд автобусныхаа кузов хэсгийг дотооддоо үйлдвэрлэжээ. Дээр дурдсанчлан өвлийнхүйтэнд цантдаггүй вакум цонх, нарнаас хамгаалах торон хөшиг, хийн системийн агаар хуурайшуулагч, хагас намханшал, өргөн хаалга, анхны тусламжийн хайрцаг гээд жолооч, зорчигчдын тав тухыг хангахаар тоноглож, тохижуулжээ.

Тус компани жилдээ 100-120 автобус угсарч, үйлдвэрлэх боломжтой аж. Нэг автобусыг угсрахад ойролцоогоор 10-14хоног, шахуу ажиллавал долоо хоног зарцуулна гэдгийг үйлдвэрийн залуус хэлж байна. “Дамжлагаар үйлдвэрлэлявуулдаг учраас эхний автобусыг бид 15-20 хоногт үйлдвэр­лэсэн. Харин дараа дараагийн автобусыг долоо хоногийнзайтай бүтээсэн. Үйлдвэрлэлийн зохион байгуулалт, хүн хүчийг яаж хуваарилахаас хамаарч хугацаа янз бүр байдаг. Одоогоор бид 20 автобус үйлдвэрлээд шугаманд гаргаад байна” гэв.

“БИД КУЗОВЫН КАРКАЗАА ЭНД ҮЙЛДВЭРЛЭЖ УГСАРСАН”

Монголчууд бид өмсч зүүх, идэж уух гээд эдэлж, хэрэглэдэг бүх зүйлээ гаднаас авдаг. Өөрөөр хэлбэл, дотооддооавтобус үйлдвэрлэх тухай зүүдлээ ч үгүй явсан цаг саяхан. Гэтэл олон жил хөшингө, царцанги байдалтай явж ирсэнтехнологийн салбарт эргэлт хийж, эдгээр залуус “Бидэнд мотороос бусдыг нь хийх боломж байна. Кузовын карказааэнд үйлдвэрлэж угсарсан. Сандал зэргийг дотооддоо хараахан үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас Солонгосоос оруулж ирсэн.

Хэрэв бид төмрийнхөө нөөцийг ашиглаад сайн чанарын төмөр, хуванцар, хатуу материал зэргийгэндээ үйлдвэрлэж чадвал автобусныхаа зөвхөн шаардлагатай хэсгийг гаднаас аваад, бусдыг дотооддооүйлдвэрлэх боломжтой” гэсэн сайхан мэдээг дуулгав. Мөн манайхан хадаасаа дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байж,юун машин үйлдвэрлэх гээд зарим хүн бидний ажилд шүүмжлэлттэй ханддаг. Залхуураад суугаад байвал монголчуудбид юу ч хийж чадахгүй. Дэлхийд нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд бүгд л жижигхэн гараашид, хоёр гурванхүнтэй ажлаа эхэлсэн байдаг. Тэгээд дэлхийн брэнд болтлоо хөгжсөн байдаг. Монголчууд бидэнд хийж бүтээе гэвэлболомж байна. Харин үүнийг төр, засгаас дэмжээд өгөх хэрэгтэй” гэдгийг онцолсон.

МОНГОЛД ҮНЭЛЭГДДЭГГҮЙ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ БУЮУ “ЭКОБУС”

Манай улс Японд 1000 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлж буй. Үүнийгээ бид үйлдвэрлэгч орон болохын тулдчадварлаг инженерүүд бэлтгэх хэрэгтэй хэмээн эвлэгхэн тайлбарлаж буй. Мөн Засгийн газрын 2012-2016 оны мөрийнхөтөлбөрт “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тиймээс энэ ажлын хүрээнд Монголдмашин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх гэж хичээж, зүтгэж буй эдгээр залуусын ажлыг дэмжиж, монголинженерүүдийнхээ ур чадвар, дотоодын үйлдвэрлэлд төсөв хөрөнгөө зараад, цааш хурдан хөгжүүлмээр санагдав.

Ингэж хэлэхийн учир нь “Ирэх онд 240 орчим автобус үйлдвэрлэх хүчин чадал, нөөц бололцоо бий” хэмээн өмнөө томзорилго тавьсан инженер, техникчдэд татварынханы дарамт нэлээд байдаг ажээ. Манай улс гаднаас оруулж иржбайгаа том оврын автобусыг татвараас чөлөөлж өгсөн ч тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлөөгүй учраас чөдөр, тушаа багагүй байдаг гэж байв. Ялангуяа өөрсдөө автобус үйлдвэрлэдэг болчихсон өнөө үед гаднаас зээлтусламж аван байж 200-300 автобус оруулж ирэх гээд байгааг гайхах хүн цөөнгүй байв. Монголд үйлдвэрлэсэнавтобусны бүтэц, зохион байгуулалт, онцлог давуу талуудын талаар “Экобус” компанийн Үйлдвэрийн даргаЛ.Болдоос тодруулсан юм.

Л.Болд: МАНАЙ АВТОБУС ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ, ХӨӨТОРТОГ БАГАТАЙ

–Монголд үйлдвэрлэсэн автобус ерво стандарт, ногоонтехнолги давамгайлсан гэсэн. Энэ талаар мэдээлэлөгөөч?

–Дэлхий нийтэд евро стандарт нь дөрөвдүгээр шатлалаасааэхлээд ногоон технологи гэж явдаг. Тиймээс бид Монголынорчин нөхцөлд тохирсон, “утаа ялгаруулдаггүй” автобусүйлдвэрлэсэн.

–Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бусадавтобуснаас ялгарах давуу талыг нь сонирхуулаач?

– Энэ бол “Эко” автобус. Манайд үйлчилгээнд явж байгаа автобуснууд “Евро 2” хөдөлгүүртэй гэсэн бай­даг ч ихэвчлэн “Евро 1” хөдөлгүүртэй байдаг. Энэ нь хорт утааг ихээр ялгаруулдаг учраас олон улсад хо­риг­лодог. Харин “Евро 4” хөдөлгүүр нь түлш бага зар­цуул­даг, байгальд учруулах хор нөлөөгүй, хөө тортог ба­гатай гэдгээрээ давуу талтай. Манай улсад заагдсан хөө тортогны стандарт хэмжээнээс 5-6 дахин бага.

Мөн автобус төмөр нумтай байдаг бол эко автобус нь хийн нумтай. Намхан шалтай учраас хүүхэд, хөгшид, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд бууж, суухад хялбар. Өөр нэг зүйлийг онцлоход энэ автобус маань вакум цонхтой уч­раас цанталт үүсэхгүй. Зааландаа таван халаагчтай, хаал­ганы битүүмжлэл сайтай учраас маш дулаахан. Зор­чигчдын тав тухыг бүрэн хангахуйц, орчин үеийн дэв­шилтэт технологид тулгуурлан бүтээсэн гэдгийг хэлмээр байна гэв.