Шөнийн тарифыг 50 хувь болгосон нь зөв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдүүлгийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Могойн голын станц нээлт хийж байхад би очиж байсан. Энэ станцын үйл ажиллагаа зогссон уу.
Өмч хувьчлалд олон станцууд орсон. Одоо харин тэр ажил юу болж байна вэ. Шөний тарифыг 50 хувь болгохыг Ерөнхий сайд буцаан сэргээсэн. Үүнийг би зөв гэж боддог. Амьжиргааг дээшлүүлэх, утааг багасгах зорилгоор энэ ажлыг хийсэн. Гэтэл утааг багасгахад үр дүнгээ өгсөн үү?
Түүний асуултад Эрчим хүчний сайд Д.Зоригт хариуллаа.
Одоо чуулганы хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэн үргэлжилж байна.