Хүүхэд хамгааллын тухай хууль шинээр батлагдана
“Зочны цаг”-аар хүүхдийн эрхийн сургалт сурталчилгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний тэргүүн Цэвээн нарыг урьж ярилаа. Хүүхдийн эрхийн хамгаалах чиглэлд төрөөс баримталж байгаа хууль тогтоомж бодлого ямар байна сэдвийг хөндөж байгаа.
Өнөөдрийн байдлаар бид хүүхдүүддээ хэр анхаарал тавьж чадаж байна вэ? Эрх зүйн орчин, бодлого зохицуулалт ямар байна?
Хүүхдийн эрхийн сургалт сурталчилгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү:
-Хүүхдэд анхаарал халамж тавина гэдэг бол хэний үүрэг, ямар хэмжээтэй байх ёстой гэдэг асуудлын харвал хүүхдийн асуудал Монголд хүнд байна. Эзэнгүй, хараа хяналтгүй, үл ойлгогдох хүүхэд олон байна. Наад захын хэрэгцээ шаардлагаар гачигдаж байгаа хүүхдүүд олон байна. Хуулийн өмнө буруугүй байсан ч буруутан болоод явж байгаа хүүхдүүд олон байна гэх мэт хүний эрх талаасаа харвал хүүхдийн асран хамгаалал, бодлого, хууль тогтоомж бол нарийн хэм хэмжээстэй байх ёстой гэдгийг ойлгосон цаг үе. Тиймээс УИХ-аас хүүхэдтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, хэдэн хуулийн төсөлтэй холбоотой зохицуулалтыг бий болгож байгаа нь үнэхээр сайшаалтай байна.
Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбоотой ажлын хэсэг хуралдсан. Гол гол ямар зүйлс яригдсан бэ?
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний тэргүүн П.Цэвээн:
-Ажлын хэсэг хуралдсан. Одоо бол эдгээр хуулиудын ерөнхий боловсруулалтад ажилласан. Эдгээр хууль нь юуг зохицуулах ёстой вэ, шинээр гарч байгаа бол юуг зохицуулах гэж байгаа вэ гэдэг талаар энэ хоёрын ялгаа заагийн талаар ойлголтоо нэгтгэх хуралдаан болсон. Зүйл заалтаа тодорхой болгосон хурал юм.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...