Хүлээх хугацаагүй хүүхэд хамгаалал…
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2015.12.24

Хүлээх хугацаагүй хүүхэд хамгаалал…

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Албан байгууллага, айл өрх бүрхуучин оноо үдэж, хийж бүтээсэн зүйлээ дүгнэж суугаа энэ үед Засгийн газрынхэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяаг “Ярилцах цаг”-ийн зочноор урьсан юм.

–Баяр болох гээд, он дуусах гээд байгууллагууд ажил ихтэй байна. Хүүхдийн төлөөүндэсний газраар сонин юу байна вэ. “Харшийн сүлд модны наадам”, “Оны шилдэгхүүхэд” шалгаруулах гээд танай байгууллагыг бас ажил ихтэй байгаа гэж сонссон?

– Шинэ жил бүхэн өөрийн гэсэн онцлогтой, олон сайхан дурсамжтай байдаг. Түүн шиг, 2015он хүүхдийн салбарын хувьд онцгой жил байлаа.Дэлхий нийт даяаршиж, техник технологийнхөгжил, дэвшил давамгайлж байгаа энэ үед хүүхэд багачууд, өсвөр үеийнхний нас бие,сэтгэл зүй, сэтгэлгээнд хувьсал, өөрчлөлт гарч, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусмаань нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Бид энэ л цаг үед тив, дэлхийн хэмжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийгдуурсгасан хүүхдүүдээ тодруулан “Оны шилдэг хүүхэд”-ээр өргөмжлөх гээд ажил бас лбужигнаж байна. Мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Монголын хүүхдийн ордонмаань нийт хүүхэд, багачуудад зориулсан “Харшийн сүлд модны наадам”-аа уламжлалёсоор зохион байгуулах гээд манайхан бүгд л хийж, амжуулах ажил ихтэй, зав муутайхансууж байна.

–Хүүхэд баярлуулвал аз жаргал ирдэг гэдэг шиг ярилцлагаа гэрэл, гэгээтэй зүйлээрэхэлье. Хүүхэд, залуустаа та баярын мэндчилгээ дэвшүүлээч?

–Баярлалаа. Шинэ оны босгон дээр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Мөнтанай сониноор дамжуулан эх орныхоо өнцөг булан бүрт суугаа хүүхэд залуучууд, эцэгэхчүүд, хүүхдийн байгууллагын нийт албан хаагчиддаа айлчлан ирж буй шинэ он, шинэжилийн баярын мэндийг хүргэе. Айл өрх бүрт хүүхдийн инээд цангинаж, аз жаргал, амжилтбүтээлээр дүүрэн байх сайхан ерөөлийг дэвшүүлье!

–Оны төгсгөлд танай байгууллага бас ажлаа дүгнэж суугаа байх.Монголын хүн амын40 орчим хувийг эзэлдэг хүүхэд, залуус өнөөдөр эрүүл, аюулгүй орчинд амьдарччадахгүй байна гэж олон жил шүүмжилсээр ирсэн. 2015 онд энэ ажилд ямар ахиц,дэвшил гарав. Ололт, амжилттай зүйл юу байв?

–Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Мянганы хөгжлийнзорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд хүүхдийн язгуур эрхашгийг дээдлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хүн амынхөгжлийн цогц бодлогын хүрээнд гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллынтогтолцоог боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн үндэсний түвшинд хүний нөөц,хөрөнгө оруулалтын менежмент, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыншинэтгэлийг эрэлхийлэн ажиллаа, бид.

Дэлхийн улс орнууд болон хөгжлийн салбарууд дахь өөрчлөлт, шинэчлэлийг хүн төрөлхтнийхамгийн үнэ цэнэтэй нөөц баялаг болсон хүүхэд, залуусын эрх ашигт хандуулж, тэднийсанал бодол, дуу хоолойг шийдвэртээ тусгах нь бидний зорилго байсан.Өөрөөр хэлбэл, энэнь хүүхэд, гэр бүлийн хүрээнд төдийгүй өөртөө хамаатай нийгмийн үйл ажиллагаандоролцож, хөгжлийн асуудлаар мэдээлэл хайн үзэл бодлоо илэрхийлж, хүүхдийн оролцоогдэмжих нь тэдний амьдрах нийгэм, амар тайван хариуцлагатай байх нэгэн нөхцлийгбүрдүүлэх учиртай юм. Иймээс бид хүүхдийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэдилүү түлхүү анхаарч ажиллалаа.

Монгол Улсын Их Хурал эмэгтэй гишүүдийнхээ санаачилгыг дэмжиж, Хүүхэд харахүйлчилгээний тухай хуулийг баталсан. Яг энэ цаг мөчид хүн амын салбар энэ хуулийгхэрэгжүүлэх бүхий л бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тиймээс хүүхэд, гэр бүлийнсалбарын хууль, эрх зүйн орчин бүхэлдээ өөрчлөгдөн сайжрах. Хүүхдийн өмнө хүлээх эцэгэх, асран хамгаалагч, орон нутгийн удирдлага зэрэг бүхий л талууд нийгмийн хариуцлагаахуулийн өмнө хүлээх эрх зүйн орчныг бүрдүүлэх их хүлээлтийн өмнө байна, бид. Энэ хуульхэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа нийт 56.000хүүхдийн 18 хувь буюу 10.000 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой болох юм.

–Монголд гурван хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг.Энэ нь манайд хүүхэд хамгааллын үйлчилгээ хангалтгүй байна гэсэн үг. Энэ ажлынхүрээнд хийсэн зүйл юу байна. Мөн хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болонхүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

–Хүүхдийн аж байдал, аюулгүй байдал, хүүхэд хамгааллын асуудал нь улс орны нийгэмэдийн засгийн байдалтай шууд хамааралтай, өргөн хүрээний асуудал юм. Ядуурал,ажилгүйдэл, архидалт, хүн амын ухамсрын түвшин зэрэг нийгмийн эмзэг асуудалд хамгийних өртөж, хохирогч болдог субьект бол хүүхэд. Насанд хүрэгчдийн санаатай болонболгоомжгүй үйлдлээс болж, хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь хамгийних сэтгэл зовоосон асуудлын нэг.

Иймд хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаднасанд хүрсэн хүн бүр үүрэг, хариуцлагатай хандах ёстой. Би хүүхэд хамгааллын үйлчилгээхангалтгүй гэхээс илүүтэй эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага хангалтгүй байгаагэж харж байна. Ийм ч учраас гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхэдөнгөрсөн хугацаанд бүхий л талаар оролцон ажилласан. Шинэ хуулийн төслөөр эцэг эх,асран хамгаалагчийн үүргийг илүү нарийн хуульчилж байна. Уг төсөл УИХ–д өргөнбаригдаж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

–Хүүхдийн байгууллагад хамаарах асуудал бас дэндүү олон юм. Мэдээллийнтехнологи хөгжихийн хэрээр өсвөр насныхан цахим гэмт хэрэгт холбогдох нь ихболж. Энэ танай байгууллагын ачааг бас хүндрүүлдэг байх даа?

–Манай байгууллагад ажил нэмэх гэхээс илүү энэ бол эцэг, эхийн хараа хяналттай шуудхолбоотой ойлголт. Өнөөдөр хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэхгүй, сургууль,цэцэрлэгт даатгаад орхиж буй эцэг, эхчүүд дэндүү олон болсон байна. Тийм болохоор таныхүүхдийн ямар хүн болон өсч хүмүүжих нь таньтай шууд холбоотой шүү гэдгийг л эцэг,эхчүүдэд ойлгуулах нь чухал байна. Харин мэдээллийн технологийн сөрөг нөлөөнөөсхүүхдийг хамгаалах зэрэг хөгжил, дэвшилтэй холбоотой асуудалд манай ХТҮГ газар маш иханхаарал хандуулан ажиллаж байна.

Тухайлбал, бид мэдээллийн технологийн сөрөгнөлөөнөөс хүүхдийг хамгаалах, цахим гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр Харилцаа холбоонызохицуулах хороотой хамтран ажиллаж байна.Мөн нийслэлийн ЕБС–иудын нийгмийнажилтнуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулсан. Түүнчлэн эцэг, эхчүүдэд зориулсанзөвлөгөө, мэдээллийг байнга хүргэн ажиллаж байна. Бид ч бас сошиал медиаг ашигланмэдээ, мэдээллийг иргэдэд байнга хүргэж байна. Манай газрын албан ёсны цахим хуудас,фэйсбүүк хуудсанд хандах хүүхэд, эцэг эхчүүдийн тоо сүүлийн 1-2 жилд эрс өссөн.

–Манайханд нэг муу зуршил бий. Өсвөр насныхан, хүүхэдтэй холбоотой ямар нэгэнасуудал гарах үед эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлага гэхээс илүүтэй хүүхдийнбайгууллагаас бурууг нь хайдаг. Тухайлбал, өсвөр насны охид ээж болж байгаа ньхүртэл хүүхдийн байгууллагын буруу болж хувирдаг. Энэ танд ямар санагддаг вэ?

–Бидний үе үеийн төр засгийн зүгээс хүүхдийн төлөө бас чамгүй олон ажлуудыг хийсээрирсэн. Гэсэн ч өнөөдөр хүүхдийн асуудал ганцхан төрийн байгууллагын үүрэг, оролцоотойшийдэгдэх юм шиг бодож, сэтгэдэг хүн олон байна. Тиймээс бид одоо хандлагаа өөрчлөххэрэгтэй байна. Хэрэв бид хандлагаа өөрчлөөд, хийж чадах бүх зүйлдээ сэтгэл зүрхээзарцуулж чадвал хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхболомжтой.

Гэхдээ сүүлийн үед байдал арай өөрчлөгдөж байна аа. Таван давхар байрнынэг давхарт хэн нэгэн хүүхдээ зодож байхад аль нэг давхрын айл шууд хаалгыг нь тогшижордог, цагдаад мэдэгддэг механизм бий болсон байна. Харин хариуцлага тооцохмеханизмыг бүрдүүлэхийн төлөө “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын ажилтан, албанхаагчидидэвхийлэн ажиллаж байна.

Өсвөр насны охидын асуудлын зохицуулалтыг хариуцсан байгууллагууд бий. Өөрөөрхэлбэл, энэ чиглэлээр эрүүл мэндийн салбар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэндагнан ажилладаг. Хүүхдийн салбарын хувьд, энэ чиглэлээр дагнан, бидэнтэй хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд ч бий. Гэхдээ хамтын ажиллагааны уялдаа холбоогсайжруулах, эрүүл мэндийн салбарын нийгмийн ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшүүлэх,мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь манай салбарын чиг үүрэг. Энэ ажлын хүрээнд бидсаяхан АШУҮИС–ын Нийгмийн ажлын тэнхим болон нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээдсургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

–Энэ жил танай байгууллага хурал цуглаан, уулзалт хэлэлцүүлгийг олон удаа зохион байгуулсан. Гарсан үр дүн, ажлын ахиц нь хэр байна?

–Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжид зохионбайгуулах үйл ажиллагааг хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх хүрээнд 36 удаагийнзөвлөгөөн, дөрвөн удаагийн хүүхдээ сонсох аян, 39 удаагийн хэлэлцүүлэг, 39 удаагийнчуулган. Нийт таван удаагийн аян, 147 удаагийн уулзалт, 183 удаагийн сургалт, зургаанудаагийн санал асуулга, 103 удаагийн төвлөрсөн арга хэмжээ, сурталчилгаа нөлөөллийнүйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 22570 хүүхдийг хамруулсан.

Эдгээр ажлын маань үр дүнд төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирч байгаад бид бас их сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраасНийгмийн бодлого, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлдээ хүүхэд, эмэгтэйчүүдийганхаарлын төвд тавих нь бодит өөрчлөлтийн үр дүн гэж үзэн Засгийн газрын асуудалэрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар цаг ямагтманлайлан ажиллах үүргийг хүлээнэ гэдгийг хэлэхэд таатай байна.

–Өнөө үед хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж ярих хүн олон болжээ. Хэдийгээр энэнь сайн хэрэг боловч барилга, байшингийн асуудлыг хүртэл хамааруулж ярьдагболлоо. Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах асуудлыг эсэргүүцэх хүн олонбайна. Энэ асуудал танайд хэр хамаарах вэ?

–Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын өгсөн даалгаврын дагуу 2012 оныарваннэгдүгээр сард ХАХНХЯ–ны Залуучуудын хэлтэс, ХТҮГ–ын Мэдээлэл судалгаа,мониторингийн газрын мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй баг ажиллаж, улсын хэмжээндхүүхэд, залуучуудад зориулж барьсан барилга байгууламжийн бүртгэлийн мэдээллийн санүүсгэж, урьдчилсан дүн шинжилгээ хийсэн юм. Энэ үеэр хүүхэд, залууст зориулсан 165барилга, байгууламж бүртгэгдсэн.

Хүүхдийн урлан бүтээх төвийн байрны хувьд, ашиглалтын шаардлага хангахгүй болсонгэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй холбогдуулан нийслэлээс 2016 ондхувьчлах байгууллагын жагсаалтад оруулсан юм. Энэ нь Хүүхдийн урлан бүтээх төвийгхудалдан үгүй болох тухай асуудал биш, харин газар дээр нь шинэ барилга байгууламжбарьж, Хүүхдийн урлан бүтээх төвийн хэвийн үйл ажиллагааг цааш явуулах хууль зүйнболомж байгаа гэж харж байна.

–Баяр болох гэж байхад баахан бараан зүйл асуулаа. Гэхдээ энэ нь цаанаа хүүхэд,багачуудын төлөө хийж, бүтээсэн ажил багагүй байгааг дуулгах гэсэн санаа юм. Ер нь хүүхэд, залууст зориулсан барилга, байгууламж манайд хэр олон байдаг вэ.Түүнийг нурааж, устгах гэхээс илүү шинээр барьж байгуулсан нь хэр олон байдаг юм бол?

–Улсын хэмжээнд хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 182 барилга, 1230 байгууламжбуюу нийт 1412барилга, байгууламж байна. Эдгээр барилга, байгууламжийг 2015 ондявуулсан үйл ажиллагаагаар нь дараах долоон чиглэлээр ангилвал, олон сонирхолтоймэдээллийг харж болно. Тухайлбал, зориулалтын дагуу ашиглагдаж буй 122 барилга, 1137байгууламж байна. Зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй нэг барилга, байгууламжбайна. Шинээр барьсан дөрвөн барилга, 59 байгууламж байх жишээтэй. Засч тохижуулсан33, шилжүүлж авсан хоёр барилга, байгууламж байна гэх мэтчилэн олон тоонмэдээллүүдийг дурдаж болно.

Хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээрх дээрх барилга байгууламжийг барих, ашиглалтыг сайжруулж засч тохижуулах, техник хэрэгслээр хангаж хүүхэд, залуучуудад таатай орчныг бүрдүүлэхэд ойролцоогоор бид 8.815.918.074 төгрөгийн санхүүжилтыг хийсэн байна.