
Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно
2015.12.18
Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно
Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг баталсан.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/151 дугаар тушаалаар “ХҮҮХЭД ХАРАГЧИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЖИШИГ ХӨТӨЛБӨР”-ийг баталсан.
Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулах гэж байна.