Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.01.06

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн тав дахь удаагийн хуралдаан  боллоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд Хүүхдийн хамгааллын тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцжээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн экспертийн алба болон иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн талаар ирүүлсэн санал зөвлөмж төсөлд хэрхэн тусгагдсан тухай ярилцаж, саналын томьёоллыг эцэслэн боловсруулж, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар болов.