Эцэг эхчүүд өөрсдөө хяналтаа тавина
Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэртээ үлдсэн хүүхдүүдэд зориулж хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэх баталгаа байхгүй. Учир нь 18-65 насны сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй бол энэ үйлчилгээг эрхлэх боломжтой. Тавьж байгаа шаардлага нь өндөр биш учраас хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэх баталгаа байхгүй гэж эцэг эхчүүд хардаж байгаа. Гэхдээ зодож шийтгэсэн, сэтгэл санааны дарамт учруулсан бол хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулах эрх зүйн орчин байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Тухайн хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүн таалагдахгүй бол маргааш нь солиод өөр хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүндээр очих бүрэн боломжтой. Ер нь бол иргэд хамгийн ойр дотны хүмүүстээ хандана гэж бодож байгаа. Тухайн гудамжинд таны таньдаг хамгийн ойр дотны хүн, эсвэл хамаатан садан нь энэ үйлчилгээг эрхэлж байгаа тохиолдолд хандах боломжтой. Эцэг эхчүүд маань 100 хувь хяналтаа тавих хэрэгтэй.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...