"БАРИЛГА-90" Аян гэр хорооллын хөгжлийн газраас эхэллээ
"БАРИЛГА-90" Аян гэр хорооллын хөгжлийн газраас эхэллээ
2016.01.04

"БАРИЛГА-90" Аян гэр хорооллын хөгжлийн газраас эхэллээ

Өнөөдөр /12.21/ Их бүтээн байгуулалтын оргил өөд уриан доор “Барилга хот байгуулалтын сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг болж өнгөрлөө. Тус өдөрлөгөөр салбарын сайд шинэ бүтэц зохион байгуулалттайгаар томилогдон ажилласан 100 хоногийн ажлын тайлан болоод ирэх онд хийж бүтээх ажлын төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулсан юм.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж бүтээн байгуулалт, урлаг спортын өндөр бүтээлийн "Барилга-90" аяныг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зарласан бөгөөд тус аяны эхний буухиагаар Гэр хорооллын хөгжлийн газар тодорч, аяны удирдамжийг хүндэтгэлийн тугны хамт байгууллагын дарга Ш.Ганхуяг гардан авлаа.

Манай байгууллага өндөр бүтээлийн аяны тугийг хүлээн авснаар нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлаа улам эрчимжүүлэн өрнүүлж, хөдөлмөр, урлаг, спортын өндөр амжилт гарган ажиллах болно.