гэр хорооллын дахин төлөвлөлт
2015.11.02

Олон улсын жишигт хүрсэн суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилготой

Дэлхийн хот болохоор Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа хийж байна.

Энэ ч үүднээс нийслэлийн гэр хорооллыг эдийн засаг, экологи, соёл, боловсролын тогтвортой хөгжлийг хангасан олон улсын жишигт хүрсэн суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж Улаанбаатар хотын хэмжээнд сонгогдсон байршилд аж ахуй нэгж компаниуд дахин төлөвлөлтийн ажилд оролцож байна.

Нийслэл хот маань хэзээ нэгэн цагт биш төлөвлөсөн бодитой цаг хугацаанд, төлөвлөгдсөн  зураг төсөл, төлөвлөлтийн дагуу дэлхийн дэгжин хотуудын нэг болж өргөжин хөгжих ёстой.

Өнөөдөр Улаанбаатар хотод олон янзын байшин барилга баригдаж байгаа хэдий ч нэгдсэн төлөвлөгөөтэй уялдаагүй, сургууль цэцэрлэгээс эхлээд хүний амьдрах орчин бүрэн төгс бүрдээгүй шавааралдсан хэдэн байшин, сайхан нэртэй хороолол хотхонууд бий болсоор байна.

Үүнийг зөв гольдролд нь оруулахын тулд шинээр баригдаж байгаа бүхий л байшин барилга хороолол, хотхонд хот төлөвлөлтийн хатуу шаардлагыг төр засгаас бодлоготой хэрэгжүүлэх нь зүйтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...