
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.12.28
УИХ-ын гишүүн А.Бакей “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол хүртлээ
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойг тохиолдуулан 22 хүнийг гавьяат цолоор шагнажээ.
Мөн УИХ-ын гишүүн А.Бакей “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол хүртлээ.
Тэрээр “Өнөөдрийн энэ шагнал бол монголын нийт ард түмэн, түүний дотор Баян-Өлгийчүүдийн ач гавьяа юм. Би ХААИС-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн энэ хугацаанд 2000 гаруй эдийг засагч бэлтгэхэд гар бие оролцсон. Хэдийгээр улс төрийн хүрээнд ажиллаж байгаа ч эрдмийн ширээнээс холдоогүй. Саяхан докторын зэрэг хамгаалсныг манай төр засаг үнэлсэн байх гэж бодож байна” гэлээ.