Албан тушаалтны буруугаас болоод хууль бус Захиргааны актууд гардаг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Энэ хуулийг шинэчилсэн байдлаар гаргаж байгаад баяртай байна. Амьдрал дээр үүнтэй холбоотой олон асуудлууд үүсч байсан. Үүнтэй холбоотой зарим зүйлийг тодруулъя.
Нэгдүгээрт албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод хууль бус Захиргааны актууд гарчихдаг. Актыг буцаан цуцлахад Төр, иргэд ААН-д хохирол учрах талтай. Үүний нөхөн төлөвлөлтийн асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгаж байгаа вэ. Үүнтэй холбоотой маргаанууд их гардаг” гэдгийг хэлж байлаа.
Одоо чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.