Төр хатуу нүүр гарган улс эх орноо хамгаалан хадгалах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал багтсан юм.
Энэ асуудалтай холбогдуулан зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ асуудлыг одоо хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна. Ирэх оны эхний улиралд ярилцах боломжтой. Тусгай хамгаалалтанд авах эсэхээ шийдвэрлэх байлгүй. Тэрнээс биш алт гаргаад улсын эдийн засаг сайжирна гэсэн зүйл байхгүй. Дан ганц уул уурхайг баримтлаад байгаа учраас уул уурхайд асуудал үүсэх үед хямарч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдсэн. Энэ шийдвэрийг даван яаж орж ирээд байгаа нь сонин байна. Төр хатуу нүүр гарган улс эх орноо хамгаалан хадгалах ёстой.
Үүний дараагаар Байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлаар санал хурааж УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Л.Эрдэнчимэгийг, Эдийн засгийн Байнгын хорооны даргаар Ц.Баярсайханыг, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар Д.Батцогтыг ,Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакейг улируулах асуудлыг УИХ-аар хэлэлцээд олонхийн дэмжлэг авлаа.