2015.12.23

Онон голын сав нутагт тусгай зөвшөөрөл олгосон нь буруу

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын сав нутагт тусгай зөвшөөрөл олгосныг буруу гэж үзжээ.

Тэрээр энэ асуудлаар жагсаал хийж буй иргэдтэй очиж уулзсан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Орон нутагт амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэд энэ талаарх мэдээлэлгүй байна. Лицензийн зөвшөөрлийг авахын тулд, уул уурхайн сул баялаг руу шунасан бүлэг этгээдүүд юу ч хийхэд бэлэн байдаг. Нутгийн иргэд нутаг , гол, цэнгэг усны хагалбар газраа ухуулахгүй гэсэн тууштай, эрс шийдвэртэй байдаг ард түмэн” гэдгийг онцоллоо.