УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.08.18
Б.Бат-Эрдэнэ малчин залуугаар бахархав
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн нутагтаа амарч явна.
Тэрбээр Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат малчин б.Барсболдынхоор айлчилсан зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. Б.Барсболд нь машины чиргүүл дээр отор нүүдэл хийх тохиромжтой сууц хийсэн байсан нь аваргад тун их таалагдсан бололтой. Тэрбээр зургийнхаа тайлбарт “ Хэнтий аймаг Батширээт сумын харьяат малчин Б.Барсболд дүүгийндээ замдаа хонолоо. Отор нүүдэл хийхэд тохиромжтой сайхан сууц өөрөө хийжээ” хэмээв. Энэ зургаараа тэрбээр олон малчин залуусыг бүтээлч сэтгэхүйтэй байхыг уриалсан байна.