АХХ-ны 500 гишүүн Зүүн бүсэд чууллаа
Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулган энэ сарын 21,22-нд Хэнтий аймгийн Дадал суманд боллоо.
Тус чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн АХХ-ны гишүүдээс гадна нийслэлийн есөн дүүргийн төлөөлөгчид гээд нийтдээ 500 орчим гишүүд оролцжээ. Тэд Зүүн бүсийг хэрхэн хөгжүүлж аялал жуулчлалын бүс нутаг болгох талаар санал хуваалцсан байна.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ Улс оронд нийгэм эдийн засгийн хувьд хүндрэлтэй үе таарч байна. Монголчуудын сэтгэлгээнд манан суусан цаг үе. Тиймээс Монголчуудын гэгээрэл хөгжлийн асуудлыг авч үзье, ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгоё гэдэг зорилготой байгаа. Хүндрэлийг хэрхэн давж, гэгээрэлд хэрхэн хүрэх вэ гэсэн хэд хэдэн чиглэлээр хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү