2015.12.10

Засгийн газрын томилгооны асуудал юу болж байна вэ?

“Ажилдаа” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Д.Арвин  нар оролцлоо.

Засгийн газрын томилгоо ямар шатандаа явагдаж байна вэ?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Салбар, салбараа хариуцан сайд нар ажиллаж байгаа. Тодорхой шалтгааны улмаас Эрүүл мэндийн сайдын суудал хоосон байна.

Шадар сайдын томилгоонд МАХН-ын даргын асуудал яригдаж байна лээ. Миний хувьд Шадар сайдын үүргийг улс төрийн асар их туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн хүн гүйцэтгэх ёстой. Н.Энхбаярын хувьд Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашиж байсан. Ийм хүн хэрвээ улс орныхоо төлөө ажиллая гээд сумын Засаг дарга болох гэж байсан бол би алга ташин хүлээж авна. Тиймээс бичигдээгүй хуулиараа, ард түмэн юу хүсэж байна түүний дагуу явсан нь дээр байх.

Эрүүл мэндийн сайдаар Ц.Оюунбаатарыг томилно гэж яригдаж байна. МАХН-ын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Миний хувьд энэ мэдээллийг ХМХ-ээс авч байгаа. Албан ёсоор яригдсан зүйл хараахан байхгүй. Харин АН-ын бүлэг дээр яригдсан гэсэн мэдээлэл бий. Ерөнхий сайд ийм асуудлыг бүлэг дээрээ хэлэлцсэн нь хамтарч ажиллах хүсэлтэй байгаа  юм болов уу гэж ойлгож байна. Н.Энхбаяр даргын хувьд туршлагатай хүн. Тэгэхээр шадар сайд болоход болохгүй юм гэж байхгүй. Шадар сайдын асуудал чухал ч гэсэн Эрүүл мэндийн сайдын асуудлыг яримаар байна.

 АН-ын бүлэгт шадар сайдаар Н.Энхбаярыг томилно гэж яригдсан юм уу?

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Яригдсан. Засгийн газрын гишүүн, шадар сайд нарын нэрийг Ерөнхий сайд л оруулж ирэх эрхтэй. Хуулиа дээдэлж, энэ асуудлыг хурдан шийдээд урагшаагаа явъя гэсэн байр суурьтай байгаа. Манай намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдын гаргасан саналыг дэмжинэ. 

    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү