2015.12.10

МАН-ын завсарлага утга, учиргүй завсарлага болчихлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаас МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.

Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрээр ” Өнөөдөр хүний эрхийн өдөр. Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчид анхны цуглаанаа хийж байсан түүхтэй. Улс орон  хүнд хэцүү байна гэж ярьж байхад УИХ хурлаа хийж, асуудлаа шийдвэрлэх ёстой. Харим хамгийн харамсалтай нь ард түмнээрээ овоглосон МАН их сонин үйлдэл гаргаж байна. Дэгийн тухай хуулиар намын бүлгүүд завсарлага авч болно. Гэхдээ өнөөдрийн авч буй МАН-ын завсарлага утга, учиргүй завсарлага болчихлоо” гэлээ.