Албан тушаалтны гарын үсгээр  газар олгогдож байна
2015.12.10

Албан тушаалтны гарын үсгээр газар олгогдож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Үндсэн хуулийн цэц ч гэсэн дэлхий нийтийн жишгээр иргэд өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх  боломжийг нь хаах шийдвэрийг гаргаж болохгүй. Монгол улс л дэлхийн бусад орноос тусдаа ийм боломжийг хэрэгжүүлж болохгүй гэж хориглож байна. Энэ асуудалд хариулт өгнө үү гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ямар ч гэрээг нотариатаар батлуулж болно биз дээ. Нотариатаар гэрчлүүлэхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан юм уу. Аливаа гэрээг нотариатаар гэрчлүүлж явдаг.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр” Албан тушаалтны гарын үсгээр хэн нэгэнд газар олгогддог. Энэ олгогдсон газрууд ямар нэгэн хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд орж  барьцаа хөрөнгө болон барьцаалагдсаж эхэлсэн. Ашигт малтмал, лицензтэй холбоотой газар төрийн өмчит хэвээрээ байгаа. Төрийн өмчийн газруудыг барьцаалж зээл аваад, үүргийн гүйцэтгэлийг хангах асуудалд хэрхэн холбогдож байна вэ” гэдгийг асуулаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаас МАН-ын нам тав хоногийн засварлага авлаа.