Өндөр түвшний авлигаас ангижрах замын зураг
"Vip Expert" сэтгүүлийн тусгай дугаар
2015.12.09

Өндөр түвшний авлигаас ангижрах замын зураг

“Vip Expert” сэтгүүл, “Авлигатай тэмцэх газар”-тай хамтран “Өндөр түвшний авлига”, түүнд хамаарах дөрвөн дэд сэдвээр экспертүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлснээ “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан уншигч танаа өргөн барьж байна. Авлигагүй замаар хөгжил өөд хамтдаа алхацгаая. 

Уншигч та сэтгүүлээс:

-Үндэсний аюулгүй байдал ба авлига

-Хууль тогтоох үйл явц ба авлига

-Төрийн алба ба авлига

-Сонгуулийн санхүүжилт ба авлига

сэдвийн хүрээнд өндөр түвшний авлигын үзүүлж буй бодит сөрөг нөлөөг тодруулахын тулд өнөөгийн байдлыг хурцаар хөндөн тавьж, шийдвэрлэх арга зам, гарцыг хамтдаа эрэлхийлснийг уншаарай.

Сэтгүүлийн материалыг бэлдэхэд гүн туслалцаа үзүүлсэн:

-  Хууль зүйн яам, Улсын Ерөнхий Прокурор, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Худалдан авах ажиллагааны газар зэрэг төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд,

- Азийн сан, Транспэрэнси Интернэшл Монгол олон улсын байгууллага

-  МУИС, СЭЗДС-ийн эрдэмтэн, судлаачид

- Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Монголын Хуульчдын холбоо,  IRIM,  Баянзүрх консалтинг ЗБН, Ил тод байдлыг дэмжих түншлэл, Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо зэрэг ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,

- Нийтлэлч Д.Жаргалсайхан, Интерактив Би Ай ХХК-ийн захирал Ч.Чимэддорж нарт болон хамтран ажилласан Авлигатай тэмцэх газарт талархлаа илэрхийлье. 

Авлигатай тэмцэхэд нийгмийн давхарга, салбар бүрт хамаарах хүмүүсийн чин хүсэл, сонирхол нэг цэгт уулзмаар санагдлаа. Хэрэв ингэж чадвал авлигагүй Монгол улсын хөгжлийн зам дардан байх болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлийн материалуудыг бид цувралаар Vip76.mn цахим хуудсандаа нийтлэх болно.

Уншигч таны хараа хурц, оюун мэргэн байг.