ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.12.07

Бүрэн эрхийн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн хүн болгонд хамаатай

Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн асуудлаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

Хууль 2017 оноос үйлчилж эхэлнэ. Харин буцаж үйлчлэх ямар зохицуулалт байгаа вэ?

-Хуулийн гол зохицуулалтын нэг нь хамуулах хугацааг тодорхойлох эрхийг засгийн газарт олгосон. Тухайн 2017.01.01-нээс хууль хүчин төгөлдөр болмогц засгийн газраас хуулийн буцаан ангилах хугацааг тодорхой болгоно. Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн боломж, судалгаанаас үндэслэн тогтоох юм.

Эдийн засгийн нөхцөлтэй холбоотой жил бүр тэтгэвэрийн хэмжээг нэмдэг. Энэ хамтын тэтгэвэрийн хуулийн хэрэгжилтэд тэтгэвэр дагаж нэмэгдэх үү?

-Тэтгэвэрийн хувь хэмжээний хувьд тухайн нас барсан иргэний авч байсан тэтгэвэр нэмэгдэхгүй. Тухайн үед авч байсан хэмжээнээс тогтож тодорхой хувийг олгоно.

Сайн дураараа нийгмийн даатгал төлж байгаа иргэд энэ хуулийн үйлчлэлд хамрагдах уу?

-Мэдээж хамрагдах болно. Бүрэн эрхийн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн хүн болгонд хамаатай. Сайн дураар байна уу ямар хэлбэрээр байна хамаагүй. Тодорхой 20 жилээс доошгүй шимтгэл төлсөн. Тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэнд ч хамаатай.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...