"Шилдэг бүтээлийн дээжис" тоглолт боллоо
"Шилдэг бүтээлийн дээижс" тоглолт боллоо
2015.12.02

"Шилдэг бүтээлийн дээжис" тоглолт боллоо

Өнгөрсөн сарын 27, 28-нд Монгол Улсын Морин хуурын чуулгын “Шилдэг бүтээлийн дээжис" тоглолт Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Уг тоглолтыг “Хүн бүр сурах эрхтэй" төслийн хүрээнд “Зүрхний Улаанбаатар” ТББ-аас зохион байгуулсан байна. Энэ жил тус төрийн бус байгууллагаас нийслэлийн ирээдүйн хөгжлийн баталгаа болсон “Оюутан залуусыг дэмжих" жил болгосонтой холбогдуулан уг арга хэмжээг “Цэцээ Гүн Роторакт” клубтэй хамтран зохион байгуулжээ.

“Зүрхний Улаанбаатар” ТББ-ын тэргүүн Ц.Сандуй тоглолтыг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр, “Улс орны хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг. Хүнээ хөгжүүлэх хамгийн сонгодог арга бол боловсрол юм. Залуу хүний бодол санаа, хүсэл мөрөөдөл боловсролоор баталгаажиж улс орны хөгжил урагшилдаг.

Сурч боловсрох туйлын хүсэл эрмэлзлэлтэй ч хөрөнгө санхүүгийн шалтгаанаас болоод гэртээ сууж байгаа залууст тус болох үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэв. Тоглолтын орлогыг “Хүн бүр сурах эрхтэй” төсөлд хандивлах аж.