Эрдэнэс таван толгой компанийн ажилчид МҮЭХ-нд хандав
Эрдэнэс таван толгой компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тэргүүлэгчид МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзаж үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа авах, эв санааны нэгдлийн дэмжлэг үзүүлэх албан ёсны хүсэлт тавьсан байна.
МҮЭХ-ноос дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Тус компанийн ажилчдын өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн зүгээс МҮЭХ-нд хандаагүй байсан юм.
Харин одоо албажуулж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллахаар болсон байна.
/ТВ5/
МҮЭХ-ноос тухайн өдөр Уул уурхайн яам, Эрдэнэс таван толгой компанийн захиргаанд мэдэгдэл хүргүүлжээ. Түүнчлэн хамтын гэрээ байгуулахад нь хууль зүй, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд өмгөөллийн туслалцаа үзүүлнэ.