МХХ-ны ээлжит бага хурал боллоо
МХХ-ны ээлжит бага хурал боллоо
2015.11.19

МХХ-ны ээлжит бага хурал боллоо

МХХ-ны VI Их хурлаас сонгогдсон Бага хурлын гишүүдээс нийслэлийн 33,  орон нутаг дахь салбар зөвлөлийн 5 гишүүн, төрийн байгууллагуудын төлөөлөл ХХААЯ, ЭМСЯ, МХЕГ, НМХГ, СХЗГ, НЭМХ-ийн 14 хүн оролцсон.

 “Хүнсний хорогдол, хаягдлыг багасгах, нөөцийг ашиглахад үйлдвэрлэгчдийн үүрэг, оролцоо” уриаг дэвшүүлж,  үндэсний хүнсний аж үйлдвэрийн  тогтвортой хөгжлийн таатай орчинг буй болгож эх орны хүнсний үйлдвэрүүдийн чадавхийг бэхжүүлэхэд үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

Холбооноос 2014, 2015 онд хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд 60 гаруй асуудлыг төлөвлөн гишүүн байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төрөл бүрийн сургалт, үзэсгэлэнд хамруулан ажилласан нь байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үр дүнтэй боллоо.  

Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХХААЯ, ЭМЯ, МХЕГ, НМХГ, СХЗГ, ОУСК-тай хамтран хүнсний аюулгүй байдлын чиглэлээр нягт хамтран ажилласан байна. 

Хүн ба хүнс сэтгүүлийн нийтлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны ололт, эрдэм шинжилгээ судалгаа, туршилтаар хийгдсэн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, хүнсний үйлдвэрүүдэд нэвтрүүлсэн шинэ техник, технологийн талаарх мэдээллийг улирал бүр гаргаж холбогдох төрийн байгууллага, гишүүн байгууллагуудад хүргэн ажиллаж байна.

Эдийн засгийн хямралтай үед хүнсний үйлдвэрийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ахиц дэвшил гарган ажиллахад дотоодын үйлдвэрлэгчидээ уриалж байна.

Холбооны ээлжит бага хурлын үеэр Монголын Хүнсчдийн Холбоо ХХААЯ, НЭМХ, Шинэ хороолол ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:

Хүнс, Хөдөө аж ахуйн яам:

Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн:

 “Эрүүл хүнс-Нийтийн эрүүл мэнд”-ийн чиглэлээр мэдээлэл, сургалт, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар

Шинэ хороолол ХХК:

·         Хүнсний аюулгүй байдал, эрүүл зөв хүнсний талаарх баталгаат мэдээ, мэдээллийг иргэдэд түгээж, мэдээллийг үр өгөөжтэй болгох талаар

Холбоо нь төрийн хүнсний бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх хүрээнд эрх зүй, стратегийн бичиг баримт боловсруулах болон  хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэн ажиллах болно.