Иргэдэд нэмэлт бүтээгдэхүүний талаар тодорхой ойлголт өгөх шаардлагатай байна
2015.10.19

Иргэдэд нэмэлт бүтээгдэхүүний талаар тодорхой ойлголт өгөх шаардлагатай байна

"Дэлхийн хүнсний өдөр” тохиож байна. Чанартай хүнсний хэрэглээг бий болгохын тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар  хууль эрх зүйн мэдлэгийг олгох шаардлагатай  байна. Тухайлбал ямар нэмэлт бүтээгдэхүүн хоргүй байдаг бэ гэдгийг ойлгуулах нь чухал байна.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар иргэд нэгдсэн ойлголт муутай байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтсон стандартыг гаргаж өгөөгүй байна.

Тиймээс цаашид иргэдэд болон үйлдвэр аж ахуй нэгжүүдэд нэгдсэн стандарт буюу нэмэлт бүтээгдэхүүний талаар тодорхой ойлголт өгөх нь чухал байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүнсэнд амт, үнэр, өнгө,  биет байдлыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зорилготой бодис юм. Үүнийг дангаар хэрэглэж болдоггүй хүнсэнд нэмэлтээр буюу тогтоосон гормын дагуу хэрэглэх ёстой.

Үйлдвэрүүдийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэхээсээ өмнө Монгол улсад ямар төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг хориглодог болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох нь чухал юм. Шинжилгээ судалгаагаар тогтоосны дараа бодит мэдээлэл өгөх хэрэгтэйг  монголын хүнсчдийн холбооноос мэдээллэж байна.

Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Х.Гиймаа “Олон улсад мөрдөгдөж байгаа гэх янз бүрийн  мэдээллийг интернет болон бусад шугамаар аваад хавдар үүсгэдэг, сөрөг дагавартай гэж баримт нотолгоогүй цуурхал байдлаар олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглан үйлдвэрлэгчдийн нэр хүндэд халдаж байгаа нь маш харамсалтай байна” хэмээн хэллээ.  

Хүнсний нэмэлт бодисыг бидний өргөн хэрэглэдэг олон зүйлд ашигладаг. Тиймээс энэ талын мэдээллийг мэргэжлийн байгууллагаас энгийн үгээр, ойлгомжтой иргэдэд өгөх шаардлагатай байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...