Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна
Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна
2015.10.16

Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна

Өнөөдөр дэлхийн хүнсчдийн өдөр тохиож айна. Энэ өдрийг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)1945 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.

Тэгвэл 1981 оноос хойш жил бүр тодорхой уриан дор зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд  “Тогтвортой хүнсний сүлжээ - Хүнсний болон шим тэжээлийн баталгаат байдал” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг НҮБ-ын ХХААБ-ын Монгол  улс дахь суурин төлөөлөгчийн газар, ҮХААЯ, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа юм байна. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан дээрх байгууллагууд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал  Хүнс эвсэл ТББ, ШУТИС-ийн Хүнсний инженер, Биотехнологийн сургууль, ХААИС-ийн Экологи, технологи хөгжлийн сургуулиудын багш, судлаач болон оюутнуудын дунд  “Хүнсний тогтолцоо эрүүл бол хүн ард эрүүл” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, эссе бичлэгийн уралдаан зэргийг зохион байгуулах, Баянзүрх дүүргийн халамжийн төвийн хүүхдүүдэд хүнсний тусламж өгөх, хүнсний хаягдал, хорогдлыг багасгах талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл бэлтгэж тараах зэрэг ажлуудыг хийж байна.

Хоол хүнсээр дамжуулан авах шим тэжээлийн бодисын дутал нь  хувь хүний хөгжлийг олон талаар бууруулдаг бөгөөд үүнээс үүсэх эдийн засгийн алдагдал ч их юм. Тухайлбал  дэлхий дээр 5-аас доош насны 4 хүүхэд тутмын 1 нь шим тэжээлийн бодисын дутлаас үүдэн   өсөлт нь зогссон байдаг байна. Өөрөөр хэлбэл 165 сая хүүхэд шим тэжээлийн дутлаас шалтгаалан хүрэх ёстой биеийн болон сэтгэхүйн бүрэн хөгжилд хэзээ ч хүрч чадахгүй гэсэн үг юм.

Мөн хүнсний шим тэжээлийн бодисын дутлыг арилгахад оруулах хөрөнгө оруулалтын үр ашиг өндөр юм. Хэрэв хүнсний бичил элементийн дутлыг багасгахад  дэлхий нийтээрээ жилд 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг 5 жилийн турш  хийвэл, хүмүүсийн эрүүл мэнд сайжирч,  бага насны хүүхдийн эндэгдэл буурахаас гадна ирээдүйн орлогын түвшин нэмэгдэх боломжтой юм.   

Манай улс хүнсний нийт бүтээгдэхүүний 40 хувийг импортоор авч байна. Сүүлийн жилүүдэд гадны орнуудаас тэр тусмаа БНХАУ-аас хүнсний бүтээгдэхүүн их хэжээгээр импортоор орж ирэх болсон. Харин хоёд ОХУ руу визгүй зорчдог болсноор иргэд чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх нь нэмэгдэж байна хэмээн албаныхан хэлж байна.

Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэснээс болж дэлхийн хэмжээнд жил болгон 2 сая хүн амь насаа алддаг гэсэн тооцоо бий. Харин манай улын хувьд  сүүлийн таван жилийн хугацаанд 1700 гаруй хүн хоолны хордлого, аюулгүй байдал нь алдагдсан хүнснээс хордох тохиолдол гарсан байна.