МШХХТГ-ны дарга Ц.Жадамбаа
2015.11.18

Өөрийн дугаартай хүссэн оператор компани руу шилжих боломж бүрдэнэ

Мэдээлэл шуудан харилцаа холбооны зохицуулах хорооноос гар утас хэрэглэгчид хүссэн оператор компани руу өөрийн дугаартай шилжих боломжийг нээхээр ажиллаж байгаа. Ингэснээр иргэд тухайн оператор компанийн багцын үйлчилгээ сэтгэлд нийцэхгүй бол өөр оператор компани руу шилжих болно гэсэн үг.

МШХХТГ-ны дарга Ц.Жадамбаа: хөрөнгө оруулагчдын хувьд бол томоохон эрсдэл дагуулж байгаа.  Энэ цаг үед дугаартай шилжих үйлчилгээг нэвтрүүлэх нь эрсдэл дагуулж байгаа. Гэхдээ хэрэглэгчийн талд томоохон давуу тал бий болно. Хэрэглэгчээ харсан зохицуулалтын асуудал юм. Одоогоор 4.9 сая сим зарагдсан. Идэвхитэй хэрэглэгч бол 3 сая. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад нэг хүн дунджаар 2-3 дугаар эзэмшиж байгаа гэсэн үзүүлэлт бий. Энэ нь Монгол улсын хувьд өндөр үзүүлэлт. Процессын дагуу ажил 11 сард дуусах ёстой. Тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулахад бэлэн болж байгаа гэж ойлгож болно.

Ингэснээр үүрэн телефоны оператор дугаарлалтын хувьд хэрэглэгчээ барьцаалах байдал үгүй болж, өрсөлдөх тал дээр хэрэглэгчдэд таатай нөхцөл байдал үүснэ хэмээн үзэж байгаа юм. Одоогоор гүйцэтгэгч оператор компанийг сонгон шалгаруулах ажил зарлагдаад байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...