Монголын анхны ухаалаг утсыг бүтээжээ
Монгол залуус андройд үйлдлийн системтэй, хямд үнэтэй утсыг бүтээжээ. Жил ирэх тусам монголчуудын гар утасны хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2006 онд 775 мянган иргэн гар утас хэрэглэж байсан бол 2009 онд 2,1 сая болтлоо өсчээ. 2013 онд 3,7 сая болж нэмэгджээ.
Гэхдээ тэдгээрийн 40 хувь нь ухаалаг утас хэрэглэгч байгаа ажээ.
“Могул” төслийн менежер З.Золбаяр:
Ард иргэд маань Могул гар утастай болоод ирэхээр янз бүрийн аппликейшн хэрэглээд, аппликейшн хөгжүүлэгчид маань хөгжих боломж бүрдэнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье.
Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа:
"Програм хангамж нь нэг хэл дээр бичигддэг учраас Монголдоо инновацийг нь бүрдүүлж, боломжийг нь нээж өгөх тал дээр анхаарч байгаа. Хэрвээ өөрийн орондоо инновацийг нь хийгээд туршлагажчихвал олон улсад гаргах боломжтой" хэмээв.