Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тактик сургалт боллоо
Өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тактик сургалт боллоо.
Өглөөний 09.00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн харуул хуяг Ж.Энхбаяр 101 тусгай дугаарт галын онцгой дуудлага өглөө. Тахарын албаны албан хаагчид шүүхийн байр, түүний орчны хамгаалалтыг цаг алдалгүй авч байх үед Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгчид 10 секундын дотор ирсэн юм.
Галын аюулаас шүүгч, шүүхийн ажилтнуудыг аюулгүй гаргах, нотлох баримт эд мөрийн баримтыг зөөх зөөвөрлөх арга хэмжээг Тахарын албаны албан хаагчид авсан бол ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгчид энэ үеэр угаартсан, хөнгөн гэмтэл авсан болон дээд давхарт гацсан албан хаагчдыг аварч нэрвэгдэгсэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ажиллагааг биелүүллээ.
Уг сургалтын үеэр албан хаагчдад хэрхэн гал унтраагууртай харьцах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдлэг олголоо.
Энэхүү сургалтыг Тахарын ерөнхий газар, 10-р тойргийн Нийслэлийн Тахарын алба, ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс, Захиргааны хэргийн давж заалдах шатны тамгын газар хамтран зохион байгууллаа.