Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа бол хүн бүрийн хийх ажил
"Онцгой байдлын цаг" нэвтрүүлэг таньд хүрч байна.
Өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар Монгол улсын Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг шинэчилэн баталлаа. Энэхүү төлөвлөгөө нь улсын төлөвлөлттэй, олон нийтийн оролцоотой байхаар шинэчилсэн юм.
Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэл нар хэвлэлийн мэдээлэл хийлээ.
Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг баталжээ. Өмнө нь 2003 оноос хойш хэрэгжүүлсэн Гамшигаас хамгаалах төлөвлөгөө нь нууцын зэрэглэлтэй байсан бол шинэ төлөвлөгөөнд зөвхөн нууцын зэрэглэлтэй хэсгийг нууцалж, бусад зүйлийг олон нийтэд ил байлгах юм.
Гамшигаас хамгаалах төлөвлөгөө нь нийтдээ долоон бүлэг нэг нууц хавсралттай. Шинэ төлөвлөгөөний дагуу сүүлийн үед анхаарал татаж байгаа газар хөдлөлтийн гамшиг, усны аюул, учирч болзошгүй гамшигаас хамгаалах урьчилан сэргийлэх төрийн нэгдсэн бодлого төлөвлөгөө хөтөлбөр гарган ажиллахаар болж байна.
Төлөвлөгөөг үндсэн долоон бүлэг, нэг нууц хавсралтай баталсан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал: Ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг төр хамгаалах нь том үүрэг. Төрөөс үүнийг хэрэгжүүлэх ёстой. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь нэг томоохон цикл байдаг. Урьдчилсан сэргийлэх, бэлэн байдлын, аврах үйл ажиллагаа, сэргээн босгох гэх мэт. Үүнийг онцгой байдлын ерөнхий газар удирдан зохион байгуулдаг. Тэрнээс урьдчилан сэргийлэх болон аврах эрэн хайх үйл ажиллагааг бие дааж явуулж байгаа.
Өнөөгийн бидний ойлголтод гамшгаас хамгаалах үйл ажиллагааг онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хариуцаж байгаа юм шиг ойлголт байна. Энэ гамшгаас хамгаалах үйл ажиллагаа гэдэг бол хүн бүрийн хийх ажил. Өнгөрсөн цаг хугацаанд гамшгаас хамгаалах үндсний төлөвлөгөөтэй болохыг зорьсон. Энэ чиглэлээр ажилладаг томоохон улсын туршлагыг судлж үзсэн. 2006, 2008, 2012 онд энэ төлөвлөгөөг хийж байсан. Эцсийн байдлаар Монгол улс үндэсний хэмжээний төлөвлөгөөтэй болж байна.
2020 он хүртэл уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл улс орон, орон нутгийн төсөвт тусгаж гадаад орон олон улсын зээл тусламжид хамруулахаар тогтжээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...