Ахуйн хүрээний гал түймрээс болгоомжил
Эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн хүрээний гал түймэр 2000 гаруй бүртгэгдсэн байна. Ахуйн хүрээний гал түймрээс 30 гаруй хүүхэд амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Өнгөрсөн жилтэй харьцуулбал энэ жил обьектын түймэр хоёр дахин өсчээ. Ялангуяа энэ есөн сараас ахуйн хүрээний түймэр давтамж ихтэйгээр гарсан байна.
ОБЕГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ: гэр хороолол болон, галаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд обьектийн түймэрт анхаарлаа хандуулах сэрэмжилэх хэрэгтэй байна. Үр хүүхдээ гэрт нь цойжтой үлдээхгүй байх анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Ялангуяа өвлийн улиралд гал их гардаг гэдгийг сэрэмжлүүлж байна.
Улсын хэмжээний галын дуудлагын 80 гурай хувь нь ахуйн галын дуудлага байдаг байна. Цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болж гэр хорооллын иргэдийн орон байр шатах асуудал их гардаг байна. Хүүхдээ гэрт нь үлдээдэгээс болж хүүхэд гал тавих, өртөж нас барж байгааг анхааруулж байлаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс.....