Гамшиг ослын үед бид өөрсдийгөө хамгаалж чадах уу
“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт гамшиг ослын үед бид өөрсдийгөө хамгаалж чадах уу гэдгийг хөндөж байна.
МУ-д гамшгаас хамгаалах тухай хууль батлагдаад 13 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнөөгийн түвшинд гамшгаас хамгаалах нөхцөл эрс өөрчлөгдсөн гэж дүгнэдэг юм билээ. Өнөөдөр онцгой байдлын бэлэн байдал, тоног төхөөрөмж ямар түвшинд байдаг вэ?
ОБЕГ-ын гамшгаас хамгаалах газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл:
-2003 онд гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсаны дагуу гамшгаас хамгаалах нэгдсэн нэг чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгдсэн нэг чиглэлд оруулж 2004 онд гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсан.
Энэ хууль өнөөдөр хүртэл үүргээ гүйцэтгэсэн байна. Гэхдээ одоо хуулийг олон улсын чиг хандлагад нийцүүлэх, МУ-д гарч байгаа гамшигийн нөхцөлд үнэлэлт дүгнэлт хийж хуулийг шинэчлэн найруулаад засгийн газар, улсын их хуралд өргөн барихад бэлэн болоод байгаа.
Ер нь 2004 оноос хойш манай байгууллагын бэхжүүлэх зорилготой төрөөс шат дараатай арга хэмжээ авч байгаа. Сүүлийн таван жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын албанд техник тоног төхөөрөмж худалдан авах, аврагч гал сөнөөгч нарын багаж хэрэгсэл, хувцасыг сайжруулах тал дээр доривтой арга хэмжээ авсан.
Ялангуяа 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 тэрбум төгрөгийн үнэ бүхий аврах гал унтраах багаж хэрэгсэл худалдан авсан. Онцгой байдлын байгууллага нэгдсэн системд орсноос хойш ийм доривтой хэмжээний техник технологийн шинэчлэл хийгдэж байсан удаагүй. Зөвхөн улсын төсвийг хараад суухгүй өөрсдийн санаачилга боломжоор гадаад улс орноос төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/1-р хэсэг/
/2-р хэсэг/