Ц.Даваасүрэн гишүүн бүлэгтэй болох уу?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.04

Ц.Даваасүрэн гишүүн бүлэгтэй болох уу?

Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн бүлэгтэй болж магадгүй нь.

Учир нь түүнийг намаас хөөсөн тогтоолоо цуцалсан тухайгаа нийслэлийн МАН-аас мэдэгджээ.

Түүнийг өнгөрсөн сонгуулийн өмнөхөн намын бүлгийнхээ шийдвэрийг дагаагүй, улмаар бүлгээсээ гарсан гэсэн үндэслэлээр МАН-ын гишүүнчлэлээс хасч байлаа.

Гэсэн ч саяхан түүний гишүүнчлэлийг сэргээсэн тухайгаа мэдэгдсэнээр тэрбээр МАН-ын гишүүн болж буй юм. Өөрөө өргөдөл өгч гишүүнчлэлээс татгалзаагүй учир гишүүнчлэл нь автоматаар сэргээгдэж байгаа ажээ.

Гэхдээ МАН-ын бүлэгт орох эсэх сонголт нь Ц.Даваасүрэн гишүүнд нээлттэй.