Дахин завсарлага авах хууль эрх зүйн үндэс байхгүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.10.23

Дахин завсарлага авах хууль эрх зүйн үндэс байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан боловчч “Шударга ёс ” эвслийн бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авлаа. Тус бүлэг завсарлага авах болсон шалтгаанаа тайлбарлаагүй.

Харин энэ талаар сөрөг хүчний зүгээс хууль зөрчсөн үйлдэл хэмээн тайлбарлаж буй. Тиймээс энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодрууллаа.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэсэн “Шударга ёс” эвслээс гурав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр нийтдээ гурван удаагийн завсарлага болж байна. Ингэх нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Өршөөл үзүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр МАН болон МАХН-аас завсарлага авсан. Дараа нь Хууль зүйн байнгын хорооноос нэмэлт өөрчлөлт оруулж ирээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үед ахиад МАХН завсарлага авлаа. Энэ бол хуулийн дагуу хийгдэж байгаа.

Өнөөдөр тав хоногийн завсарлагын хугацаа дууссан. Гэхдээ гишүүдийн ирц муу байна. Яагаад вэ гэвэл Хөх хотод экспо зохион байгуулагдаж байна. Тийшээ нэлээн гишүүн явсан. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал давхцаж байгаа болохоор сайд нар ажил ихтэй байна. Ингэзд УИХ-ын даргын бүрэн эрхийн хэмжээнд завсарлага өгөх эрх байдаг. Түүний дагуу гурав хоногийн завсарлага өглөө. Гишүүдийн ирц хангалттай үед хэлэлцэх нь зөв гэж үзсэн байх.

-Дахиад завсарлага авах эрх зүйн үндэс байх уу?

-Дахин завсарлага авах эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс дараагийн долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг шийднэ. Ер нь АН-ын гишүүд авлига, албан тушаалын хэрэгтэй эвлэрэхгүй гэж байгаа. Энэ заалтыг өршөөхгүй гэж заасан.

-“Шударга ёс” эвслийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд завсарлага аваад хойшлуулаад байгаагийн шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-МАН-ын бүлэг завсарлага авахдаа нарийн судалж ярнлцах хэрэггэй байна гэж авч байсан. Харин МАХН бол АТГ-аас мэдээлэл сайн авах хэрэгтэй байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Уг хуулийг хаалтгай хэлэлцэх ёстой гээд байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зүйн байнгын хороо ил тод нээлттэй хэлэлцсэн. УИХ-ын чуулганаар яаж хэлэлцэх нь гишүүдийн саналаар гарах байх. Миний хувьд нээлттэй хэлэлцэх нь зөв байх гэж бодож байна.

-Хоригдлуудын нөхцөл байдал ямар байгаа вэ. Өршөөл үзүүлэх хуулийг хүлээгээд зарим хоригдлууд өлсгөлөн хүртэл зарлахаа мэдэгдсэн гэсэн мэдээлэл гараад байна?

-Ямар ч хуулийг нягт нямбай хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг. Харин өршөөхийг УИХ шийддэг. Энэ хууль хүлээлтийн байдалтай байгаа нь үнэн. Өршөөл үзүүлэх тухай хууль нэг л удаа гараад нэг л удаа үилчилдэг. Хуулииг сахиулах естой хүмүүс хууль гараагүй байхад олон нийтийн дунд янз бүрээр шүүмжлэх нь буруу гэдгийг Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд хэлье. Харин ард түмэн, судлаачид хэлж шүүмжилж болно.