
Төсөв хүнд байгаа ч гэлээ заавал шийдэх ёстой
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-ХСҮТ-ийн өргөтгөлийн дутуу санхүүжилт болон МRI аппаратын асуудпыг шийдэж өгье гэж ярьж байгаа. Нийтдээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
Үүний дагуу УИХ-ын гишүүд санаачилга гаргаж ажиллана. Мөн НББСШУ-ны байнгын хороо төсөв хэлэлцэх үеэрээ хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороон дээр дэмжүүлж батлуулах асуудал л үлдэж байна.
-Эдийн засаг хүндхэн байгаа үед төсөвт суулгах боломж хэр байгаа вэ?
-Үндэсний хэмжээнд ганцхан байгаа ХСҮТ-ийг өргөтгөлтэй болгох талаар дөрөв, таван жил ярилаа. Сүүлийн үеийн ганц тоног төхөөрөмж авч тавьж чадахгүй байгаа нь буруу. Тиймээс төсөв хүнд байгаа ч гэлээ заавал шийдэх ёстой.