МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.10.08

Цалин нэмэхгүй гэсэн тохиролцоо байгуулсан гэх буруу ойлголт өгөөд байна

Цаг хөтөлбөрийн “Зочны цаг” булангын энэ удаагийн дугаарт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож байна.

Өнгөрсөн нэг сард хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт гэрээг байгуулсан. Гэрээний хэрэгжилт ямар түвшинд явж байна?

-Энэ хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны хэлэлцээрийг 2015,01,15-ны өдөр гурван тал байгуулсан. Хэлэлцээрээр дамжуулан хоёр жилийн хугацаанд хийж 53 асуудлыг   хэрэгжүүлэх амлалт авсан. Энэ асуудлуудыг ач холбогдлоор нь эрэмблэвэл иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хамгаалах, ер нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас хохирол багатай яаж даван туулах чиглэлээр хариуцлагатай нийгмийн түнш талууд яаж хамтран ажиллах вэ гэдэг ажлын төлөвлөгөө гаргах, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнэгүйдүүлэхээс хамгаалах эрх зүйн орчныг бий болгох, үнийг хөөрөгдлийг зогсоох зорилгоор үнэ бүрдэлтийн тухай хуулийг батлан гаргуулах гэх мэт хэд хэдэн томоохон гол асуудлыг тохиролцож чадсан.

Энэ хүрээнд иргэдийн цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд улсын төсөвт хөрөнгийн эх үүсвэрийн суулгуулж чадсан. Цалин нэмэгдүүлэхэд улсын төсөвт 90 тэрбум зарцуулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвийн татаасаар 13 тэрбум, 77 тэрбумийн бол нийгмийн даатгалын сангаас гаргах шийдэл гарсан. Тэтгэвэр тэтгэмж нэмэн асуудал цагаан сарын битүүний өдөр хэрэгжсэн. Чамлахаар чанга атга гэхчээр бага хэмжээгээр нэмэх арга хэмжээ авч чадсан.

Үүнээс хойш цалингын нэмэгдлийн асуудал дээр тооцоо судалгаа хийж, гурван тал тохиролцож 5-р сарын 1-нээс төрийн үйлчилгээний бага цалинтай иргэдийн цалинг нэмэгдүүлэх, 7-сарын 1-нээс төрийн тусгай албан хаагчдын цалинг, 10-р сарын нэгнээс төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх байдлаар тохирсон. Хөрөнгийн эх үүсвэр бол улсын төсөвт суусан. Энэ утгаараа хэлэлцээр үр дүнтэй хэрэгжих юм байна.

Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ талууд ялангуяа засгийн газар хэрэгжүүлэх юм байна гэсэн найдлагаар есөн сар хүртэл явлаа. Энэ байдал хүндрээд олон сар болчихсон учир МҮЭХ 9-р сарын 14-ны өдөр эсэргүүцлийн жагсаал хийж засгийн газарт хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага тавьсан. Энэ шаардлагын хүрээнд нэмэлт хэлэлцээр байгуулах санал гарсан. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хэлэлцээрийн үед бодитой ярилцах хариуг 9-р сарын 25-ны өдөр өгсөн. Одоогоор нэмэлт хэлэлцээр эхлээгүй байна. Энэ үед нийгмийн түншлэгч талууд ярилцаж удирдлага, үндэсний хорооны түвшинд ярьж эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах, үнийн хөөрөгдлийг таслан зогсоох байдлаар хамтрах уриалга гаргасан.

Бүрэн эхээр нь бичлэгээс...