Чингисийн талбайд Г.Баярсайхан сайд ажилд зуучлав
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.02

Чингисийн талбайд Г.Баярсайхан сайд ажилд зуучлав

      Хөдөлмөрийн салбарынхан өчигдөр “Хөдөлмөр - Хөгжлийн түлхүүр” үзэсгэлэн яармагийг Чингисийн талбайд зохион байгуулсан билээ.

Ажил хайж буй иргэдэд Хөдөлмөрийн сайд ихээхэн санаа зовж, уг  үзэсгэлэн яармагийн үеэр иргэдэд ажилд зуучлах үйлчилгээг өөрөө гардан явуулсан ажээ. Г.Баярсайхан сайд 10 гаруй хүнийг ажилд зуучлахаар бүртгэн авч, шууд ажлын байранд орох батламжийг нь гардуулсан байна.

Салбарынхаа сайдад хандан шууд ажлын байртай болсондоо иргэд ихээхэн бэлгэшээжээ. Эдийн засгийн хямарлыг ажил хөдөлмөр эрхлэж байж даван туулахыг Г.Баярсайхан сайд иргэдэд сануулаад амжжээ.

Үзэсгэлэн яармагт 46 ажил олгогч байгууллага оролцож, 4000 гаруй иргэн мэдээлэл, зөвлөгөө авчээ. Дээрх ажил олгогч байгууллагууд 900 гаруй иргэнд ажлын байр санал болгосон байна. Хөдөлмөрийн хэлтэсүүд 107 хүнийг шууд ажлын байранд зуучилжээ.