“Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” өдөрлөг болж байна
Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр”, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт тохиодог “Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр”-ийг угтан, Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр “Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” яармаг зохион байгуулж байна.
Чингисийн талбайд 10 цагт эхэлсэн энэхүү хөдөлмөрийн намрын яармагт Нийслэлийн хөдөлмөрийн газар, төвийн 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, хувийн хэвшлийн Хөдөлмөрийн биржүүд, томоохон ажил олгогчид оролцож, ажил хайж байгаа иргэдэд ажлын байр санал болгох, ажилд зуучлах үйл ажиллагаа шууд зохион байгуулж байна.
Мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой судалгаа, шинжилгээний ажил, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай зөвлөгөө, мэдээлэл өгч байна.