Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломж олгоно
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хувийн хэвшлийн бусад байгууллагатай хамтарч “Хүний төлөө-Зөв тус” аяныг улсын хэмжээнд аравдугаар сарын 1-30-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү аяны хүрээнд өчигдөр МҮЭСТО-д “Зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрт олгоё” сэдвийн хүрээнд салбар бүрийн удирдах албан тушаалтнууд сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ оны хагас жилийн байддаар үйлдвэрлэлийн 189 осол гарч, 195 хүн уг осолд өртөж, 18 хүн нас барсан байна.
Иймд энэ зөвлөгөөний үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, худалдаа гаргаж, ажлын байраа хэрхэн эрүүл, аюулгүй болгох талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “Хөдөлмөрийн хууль эрх зүйн орчинд ямар шинэ содон, ард түмэнд ашигтай өөрчлөлт гарч буйг ярилцана.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын газар маань аж ахуйн нэгж, байгууллагыг торгохыг урьтал болгодоггүй. Бидэнтэй хамтарч ажилласнаар та бүхэнд илүү боломжит олон нөхцөл бүрдэх болно гэдгийг л ойлгуулахыг хичээн ажиллаж байна" гэв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Нийт 400 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй албан тушаалтантай энэ нэг сарын хугацаанд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Хүн хийж, бүтээж буй тухайн зүйлдээ таарсан шан харамж авдаг байх хэрэгтэй, энэ нь эргээд чиний амьжиргаанд хүрэлцдэг байх ёстой.
/ТВ5/
Үүнээс улбаалж тухайн албан газар тухайн хүний гавьяаг үнэн шударгаар үнэлдэг байх л тогтолцоог зохистой хөдөлмөр эрхлэлт гэдэг. Мөн аюулгүй ажлын байранд ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгаалалд хамрагдаж, хамгийн гол нь хувь хүн эрх ашгаа хууль ёсоор хамгаалж ажиллахыг л зохистой хөдөлмөр эрхлэлт гэж нэрлэж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, Үндсэн хуулийг үл ойшоож буй албан байгууллагууд байсаар л байна. Иймд бид боломжит бүх арга хэмжээг авах зорилгоор сарын аян зохион байгуулж байгаа” гэлээ.