”Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурал болно
2015.09.09

”Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой "Залуучууд судлал-2015" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.

Хурлын нээлт маргааш буюу энэ сарын 10-ны 11:00 цагт Монголын залуучуудын холбооны "Залуус" танхимд болох юм байна.