Дэлхийн Зөн Америкийн Мэдээлэл харилцааны багийхантай уулзалт хийлээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа
2015.08.28

Дэлхийн Зөн Америкийн Мэдээлэл харилцааны багийхантай уулзалт хийлээ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа өнөөдөр Дэлхийн Зөн Америкийн Мэдээлэл харилцааны багийхантай уулзалт хийлээ.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа Дэлхийн Зөн Америкийн Мэдээлэл харилцааны багийхантай уулзаж Монгол хүүхдийн нөхцөл байдал, Монгол улсын Засгийн газар болон ХАХНХ-ын яамны бодлого хөтөлбөр, Хүүхдийн төлөө үндэсний газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтанд оролцогчид “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагаа, нийт ирсэн дуудлагын тоо, үр дүн, цаашид хийх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд Дэлхийн Зөн Америкийн Мэдээлэл харилцааны багийхан цаашид хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.